380-ЫН ТӨВ ЗАМ ДАГУУХ ГУДАМЖ ТАЛБАЙД ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ
Дархан хотын 65 жилийн ойг угтан зарим хэсгийн гудамж талбайг тохижуулна. Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 6-р сарын 1-ний дотор 380-ын гудамж буюу төв зам дагуух шинэ хорооллын 6,7-р байрны гадна талбайг тохижуулах юм. Энэ хүрээнд аймгийн Захирагчийн орлогч Я.Бат-Очир болон холбогдох төлөөллүүд тус хэсэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, СӨХ, багийн Засаг даргатай уулзаж тохижилтын зураг төслийг танилцууллаа.
Төсвийг ААНБ-ууд бие даан гаргаж, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ-ДАРХАН УС УВАГ ХК
ЕРИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ ДАЛАН ЦЭВЭРЛЭЛЭЭ
“Дархан-Ус суваг” ХК-ийн нийт ажилтан, алба хаагчид өнөөдөр /2026.04.23/ Дархан сумын 5, 6, 8 дугаар багийн үерийн далан орчмын цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, хаврын ээлжит их цэвэрлэгээнд идэвхтэй оролцлоо.
Энэхүү цэвэрлэгээг хийснээр далангийн усны урсцыг хааж байсан хог хаягдал, шавар лагийг цэвэрлэн, үер усны эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжрууллаа.
Цэвэрлэгээний ажилд нийт 217 ажилтан оролцож, 30 тонн хог хаягдлыг цэвэрлэн, 2700 м³ талбайг хамруулсан байна.
ХАРАА ГОЛОО ЦЭВЭРЛЭЕ АЯН
Бүх нийтийн цэвэрлэгээгээр 450 га талбайг цэвэрлэж 10.6 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ
Дархан сумын Засаг даргын Тамгын газраас Хараа голын ай сав, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, голын эрэг орчмын бохирдлыг бууруулах зорилгоор "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-г амжилттай зохион байгууллаа.
Цэвэрлэгэээнд 26 байгууллагын 483 албан хаагч, мөн байгаль орчны төлөөх "Эко клуб" болон "Өсвөрийн хурд" клубийн 450 гаруй сурагчид сайн дураараа нэгдэж Хараа гол, Чулуутын гол орчмоос Үнсэн далан хүртэлх нийт 450 га талбайг хамран цэвэрлэж, 10.6 тонн хог хаягдлыг Дархан хотын хог тээврийн газар ачиж тээвэрлэлээ.
Хараа голынхоо экосистемийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагууд болон сурагч залуустаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Цаашид иргэд, аялагч та бүхнийг голын эрэг дагуу хог хаяхгүй байж, байгаль эхээ хайрлан хамгаалахыг уриалж байна.
ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, "НОГООН ДАРХАН-2032" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАВРЫН УЛИРАЛД ДАРХАН СУМАНД БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ГАЗРЫН БАЙРШИЛ
ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, "НОГООН ДАРХАН-2032" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАВРЫН УЛИРАЛД ДАРХАН СУМАНД БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ГАЗРЫН БАЙРШИЛ
Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Дархан сумын хэмжээнд Хараа голын эрэг, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийт 7 байршил газарт өөрийн хөрөнгөөр мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд доорх байршил газруудаас сонгож, хариуцах байгууллагуудтай нь холбогдож, мод тарих аянд нэгдэхийг уриалж байна.
1. Шинэ иргэний төгөл
2. 31-р хорооллын ард Дархан төгс баясгалант төгөл
3. Хараа голын эрэг Эрдэнэтийн гүүрний цэцэрлэгт хүрээлэн
4. Хараа гол дагуу Эко төгөл
5. Баяндавааны хүнсний үйлдвэрийн арын толгой
6. Дархан сумын 1-р баг Хар ус гол
7. Хараа гол дагуу Уужим булаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦОНХООР УНАХ АЮУЛААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ!
ЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦОНХООР УНАХ АЮУЛААС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ!
Аюулгүйн хаалт суурилуулах: Цонхны нээлхийг хязгаарлах троссон болон төмөр хамгаалалтыг заавал хийлгээрэй.
Цонхны түгжээ: Бага насны хүүхэд онгойлгох боломжгүй тусгай цоож, түгжээ ашиглах.
Тавилгаа холдуулах: Цонхны доор хүүхэд дамжиж гарахад хялбар сандал, шүүгээ, ор байрлуулж болохгүй.
Шумуулын тор хамгаалалт биш: Тор нь хүүхдийн жинг даахгүй тул түшиж болохгүйг анхаараарай.
Хараа хяналт: Хүүхдийг гэрт нь хэзээ ч харгалзах хүнгүйгээр бүү үлдээ!
Хүүхэд бүхэн аюулгүй орчинд өсөх ёстой. Энэхүү мэдээллийг бусадтайгаа хуваалцаж, хайртай үрсээ эрсдэлээс хамгаалаарай!
ЖОРЛОН ХОГИЙН САВ БИШ ШҮҮ
Жорлон бол хогийн сав биш ээ.Орон сууцны айлууд, албан байгууллагууд жорлондоо юу ч хамаагүй хийдэг энэ буруу зуршлаа зогсооё. Малын гэдэс, сэвс, тос өөх, памперс, нойтон салфетка, алчуур гээд уусдаггүй бүхнийг 00 руу хийдэг нь бүдүүлэг төдийгүй шугам хоолой болон эдэлгээнд асар их хүндрэл учруулдаг. Тэр бүү хэл “уусдаг” 00-ийн цаасыг манай нөхцөлд жорлонд хэзээ ч хийж болохгүй. Учир нь манай улсын бохирын систем, цэвэрлэх байгууламж нь ийм төрлийн хаягдлыг боловсруулах технологиор бүрэн хангагдаагүй тул бүгд бөглөрч, эвдрэл үүсгэдэг. Хамгийн харамсалтай нь энэ бүх бохирыг цэвэрлэх хүмүүс улаан гар биеэрээ, маш хүнд нөхцөлд ажилладаг. Тэд ч бас бидэнтэй адилхан хүн. Өдөр бүр бохир, лагтай ноцолдож, бидний гаргасан хайхрамжгүй, замбараагүй үйлдлийг “улаан гараараа” цэвэрлэж байна.
Багахан ухамсар, зөв дадал л хэрэгтэй.



