ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр /2025.10.16/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд компанийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. ДСЦТС ХК-ийн Ерөнхий инженер тэргүүтэй хэлтсийн дарга удирдлагууд хорооны гишүүдэд их, урсгал засвар техник зохион байгуулалтын арга хэмжээ, дэд станц хуваарилах байгууламжийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудаа танилцуулж өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын хүрээнд хамгаалалтын зурвасын дэглэм зөрчиж газар олголт хийгдсэн 423 айл өрх байгаа бөгөөд шугам сүлжээ баригдсаны дараа энэ мэтчилэн газар олгож байгаа нь асуудал дагуулж байгаа учраас түгээх сүлжээ компани болон Газрын алба харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Харин хорооны гишүүдийн зүгээс аймгийн хэмжээний гэрэлтүүлгийн сүлжээг нэгдсэн зохион байгуулалтад оруулах Arcgis програмтай уялдуулах чиглэлээр хамтран ажиллах санал гаргасан бөгөөд цаашлаад Дархан-Уул аймгийн Эрчим хүчний бодлогын бичиг баримтыг боловсруулж ИТХ-аар батлуулах зорилгоор ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар санал хүргүүллээ.
ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-2025
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллого 10 дугаар сарын 15-наас эхэлж байна.
Энэ удаагийн завсрын тооллогыг иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан бүртгэлд суурилсан аргаар зохион байгуулж байна.Мэдээлэл тодруулах шаардлагатай иргэдтэй 7015-1212 дугаарын утсаар холбогдож, мэдээллийг тодруулна. Та бүхэн тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.
Үзлэгийг Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Төрийн албаны зөвлөлийн Мэдээллийн сангийн хэлтсийн ахлах референт Л.Лхамжав нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө.
Улсын үзлэгтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дэд комисс ажлын төлөвлөгөө боловсруулан, үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт болон үзлэг хийх хуваарийг гарган ажиллажээ.
Дэд ажлын хэсгээс Дархан-Уул аймагт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг хийсэн ажлын тайланг танилцуулсан юм.
Урьдчилсан үзлэгт төрийн нийт 76 байгууллага хамрагдсан байна. Цаашид:
- Байгууллага бүр орон тооны архив, бичиг хэргийн ажилтантай болох,
- Архив, бичиг хэргийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах,
- Төрийн бүх албан хаагчдыг Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартыг ханган ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан хэрэгжилтийг хангуулах,
- Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 165 дугаар тогтоолд “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх ур чадварыг заавал тусгах “ гэсэн заалтыг бүх төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах зэрэг шаардлагатай асуудлууд урьдчилсан шалгалтын тайланд дурдагджээ.
ДАРХАН СУМЫН 350 БАЙРШИЛД ҮҮССЭН 49,8 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
"Дархан хот байгуулагдсаны түүхт 64 жилийн ойг угтсан “Цэвэрч хот” аян 2025 оны 10-р сарын 03-наас 10-р сарын 11-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Аяны хүрээнд төрийн 80 гаруй байгууллага, 8 их дээд мэргэжлийн боловсролын сургууль, eрөнхий боловсролын 11 сургууль, 850 аж ахуйн нэгж байгууллага, 55 сууц өмчлөгчдийн холбоо, нийт 5600 гаруй иргэн оролцож, Дархан сумын 350 байршилд үүссэн 49,8 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Аяныг аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сумын ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулж, цэвэрлэгээнд оролцсон хүүхэд багачууд, оюутан залуус, нийт албан хаагчид, СӨХ-н ажилчдад шуудай, бээлий, маск өгч Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГазар хог татан авалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Ийнхүү хотынхоо цэвэр цэмцгэр байдалд хувь нэмрээ оруулсан хүүхэд багачууд, оюутан залуус, иргэд болон нийт Дарханчууддаа удахгүй болох хотын баярын мэндийг хүргэe.
АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасны дагуу Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна. Архив
Үзлэгийг Архивын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Туулаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч Б.Гантулга, Төрийн албаны зөвлөлийн Мэдээллийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа нар ажиллаж байна.
Ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж, төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт болон ажлын зохион байгуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үнэлгээ, дүгнэлт өгнө.
Улсын үзлэгтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон дэд комисс ажлын төлөвлөгөө боловсруулан, үзлэгт хамрагдах байгууллагын жагсаалт болон үзлэг хийх хуваарийг гарган ажилласан байна.
Дэд ажлын хэсгээс Дархан-Уул аймагт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг хийсэн ажлын тайланг танилцуулсан юм.
Урьдчилсан үзлэгт төрийн нийт 76 байгууллага хамрагдсан байна. Цаашид:
- Байгууллага бүр орон тооны архив, бичиг хэргийн ажилтантай болох,
- Архив, бичиг хэргийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах,
- Төрийн бүх албан хаагчдыг Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандарт, шаардлагыг хангаж ажиллахыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан хэрэгжилтийг хангуулж ажиллах,
- Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 165 дугаар тогтоолд “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд албан хэргийг хос бичгээр хөтлөх ур чадварыг заавал тусгах “ гэсэн заалтыг бүх төрийн байгууллагууд хэрэгжүүлж ажиллах зэрэг шаардлагатайг хэллээ.



