“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД МАНДАЛЫН ЦЭЦЭГ ТАРИЛАА
“Дархан-Ус суваг” ХК нь байгууллагын орчны өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн талбайд 160 ширхэг, Төв конторын гадна талбайд 1640 ширхэг дөрвөн өнгийн нэг наст мандалын цэцэг тарьж, орчны тохижилтыг сайжруулан ажиллаж байна. Нийт 1800 ширхэг мандалын цэцэг тарьснаар байгууллагын эзэмшлийн талбайн өнгө үзэмж нэмэгдэж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгч иргэдэд илүү таатай, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна.
Дэлгэрэнгүй
ДДЦС ТӨХК НЬ БҮРЭН ЗОГСОЛТ ХИЙНЭ.
ДДЦC ТӨХК нь 2026-2027 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 2026 оны ээлжит бүрэн зогсолтын ажлыг 06-р сарын 14-ны 24.00 цагаас 18-ны 24.00цаг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэнэ. 2026 оны 06-р сарын 15-ны өдрийн 08.00 цагаас эхлэн бүрэн зогсолтоор нийт 431 ажилтан, 67 бригад 337 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй
Гэр хорооллын эко ОО-ийн бохирыг үнэ төлбөргүй соруулах ажил үргэлжилж байна
Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн хөрсний болон орчны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Эко ОО”-ийн бохирыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ соруулах ажил хийгдэж байна.
Аймгийн Засаг Даргын санаачилгаар анх 2023 онд “Дархан Ус Суваг” ХК-тай хамтран 150 орчим айлын хүсэлтийг хүлээн авч, үүнээс шаардлага хангасан 38 айлын бохирыг соруулж эхэлж байсан юм. Иргэдийн ухамсар, идэвх оролцоо жилээс жилд нэмэгдснээр 2023 онд 38 айл өрх, 2024 онд 259 айл өрх, 2025 онд 371 айл өрхийн бохирыг тус тус үнэ төлбөргүй соруулж байсан бол 2026 оны 5 дугаар сарын байдлаар эко 00 соруулдаг айл өрхийн тоо идэвхтэй нэмэгдэж 487 болсон байна.
Энэ жилийн эко нойл соруулах ажлыг “Марз Зүрх Хайрхан” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг, орон нутагтай хамтран, тодорхой зардлуудаа шийдвэрлүүлэн график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
ЭРСДЭЛ АППЛИКЕЙШНЭЭР ЭРСДЛИЙГ АРИЛГАЖ БАЙНА.
Иргэдийн саналыг газар дээр нь шийдвэрлэж байна
Дархан сумын нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, зам талбайн тохижилтыг сайжруулах ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.
Үүний хүрээнд "Эрсдэл" аппликейшнээр дамжуулан Дархан сумын 4 дүгээр багийн захиргаа, ДХТҮГ-тай хамтран 22 дугаар хорооллын 8, 9, 14 дүгээр байрны оршин суугчдаас ирүүлсэн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, тус байрнуудын дундах сагсан бөмбөгийн талбайн эвдрэлтэй байсан шийдийг сэргээн засварлалаа.
Цаашид ч "Эрсдэл" аппликейшнээр ирж буй иргэдийн дуудлага, мэдээллийн дагуу эрсдлийг арилгах, орчныг сайжруулах ажлуудыг тогтмол зохион байгуулах тул иргэд, залуусыг шинэчлэн зассан сагсан бөмбөгийн талбайдаа соёлтой тоглож, нийтийн эд хөрөнгөнд гамтай хандахыг уриалж байна.
ДСЦТС ХК-ийн хамт олонд Талархал илэрхийлье.
Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон, аюулгүй, тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн тоглоомын талбай шинээр ашиглалтад орж, бяцхан эздээ хүлээн авлаа.
Уг бүтээн байгуулалтын ажлыг "Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан тохижуулж, хүлээлгэн өгсөн байна. Тус багийн хэсэгт 187 өрхийн 300 гаруй хүүхдүүд оршин суудаг бөгөөд цаашдын арчлалт хамгаалалтын асуудлыг "Жаргалант өргөө" СӨХ хариуцан ажиллана.
Хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, тоглож наадах боломжийг нэмэгдүүлсэн ДСЦТС ХК-ий хамт олонд Талархал илэрхийлье.
УДИРДАХ АЖИЛТНУУДАД АВЛИГА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА
Аймгийн Засаг даргын санаачилгаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын удирдах ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар авлигын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. See less



