Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа
Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба нь аймгийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлж иргэдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг бүх талаар хангахад чиглэсэн төрийн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны нэгж юм.
Бид хотын ерөнхий болон хэтийн төлөвлөгөө, дэд бүтэц, хот нийтийн аж ахуйн талаарх бодлогыг хэрэгжүүлэх, аймгийн эрчим хүч, дулаан, ус хангамжийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Мэдээ мэдээллийг зардал багатай, түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх зорилгоор албаны цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор аймгийн талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, төрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зэрэг орон нутгийн үйл амьдралын олон талын мэдээллийг авах боломжтой юм.
Цахим хуудсанд албаны хаяг, байршил, төрийн албан хаагчдын холбоо барих утасны дугаарын жагсаалтыг байршуулсан.
Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг веб сайтаараа дамжуулан тухай бүрд нь шуурхай хүргэж ажиллана.
Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил



