Удирдлага, санхүү
Албаны үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавар, удирдах ажилтны болон Ерөнхий менежерийн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах, сурталчлах, тайлагнах ажлыг зохион байгуулах
Хяналт, шинжилгээ үнэлгээ
Албаны тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайланд болон алба, харьяа газруудын захиргаа, хүний нөөцийн асуудал, архив, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мэдээллийн ил тод байдал, Ерөнхий менежерийн тушаал, албан даалгавар, зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилт болон бусад дотоод ажлын зохион байгуулалт, хэрэгжилт, үр дүнд тодорхой арга аргачлалаар хяналт тавьж, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр арга хэмжээ авах;
Инженерийн байгууламж
Инженерийн хангамжийн ашиглалтын байгууллагууд, мэргэжлийн албадын үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;
Тохижилт, ногоон байгууламж
Тохижилт, ногоон байгууламж, гадна зар сурталчилгааны ажлыг хот төлөвлөлт, хот байгуулалтын норм дүрэм, журам, стандарт, тавигдах шаардлагад нийцүүлэн төлөвлөх, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, эзэнтэй болгон бүртгэлжүүлэх, арчлах ажлыг зохион байгуулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах, амрах орчныг бүрдүүлэх;
Хог хаягдал
Орчны бохирдол, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр үндэсний болон дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал өгөх, удирдах дээд байгууллагаас батлагдсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, холбогдох үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах;



