НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ ГАРГАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар нь 2026-01-16-ны өдөр Дархан суманд нийт 61 үйл ажиллагаа явуулж буй “СУУЦ ӨМЛӨГЧДИЙН ХОЛБОО” -ны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Газрын тухай хуулийн “441дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах, заалтын дагуу орон сууцны хорооллын орчны тохижилт, нийтийн эзэмшлийн газрын ашиглалт, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, газар ашиглалтыг тодруулж, кадастрын мэдээллийн санд зурагжуулах бүртгэх ажлыг эхлүүлэн хамтран ажиллаж байна.
“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр буюу /2025.12.01/-ний өдөр компаний 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны талаар нийт ажилтнуудад компанийн удирдлагууд товч мэдээлэл хүргэлээ.
Хурлаар хийж хэрэгжүүлсэн томоохон төсөлт ажлууд, 2025-2026 оны өвлийн их оргил ачааллыг амжилттай давах, компанийн ТЭЗҮ, СЭЗҮ-г сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлын талаар авч хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор ажилчдад орон сууцны хөнгөлөлт олгох тухай болон бусад чиглэлээр мэдээллэв.
Мөн “ДДС” ТӨХК-ийн 2025 оны зорилтот түвшинг ханган биелүүлэх, горим ажиллагааг сайжруулах, жигдрүүлэх, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, технологийн осол зөрчилгүй ажиллах, Эрчим хүчний яамнаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд хэрэгжүүлж ажиллах гүйцэтгэх захирлын албан даалгаврыг компанийн захиргаанаас нийт ажилчдад дэлгэрэнгүй танилцууллаа
“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ХЭЛТЭС, АЛБАДУУДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дархан-Ус Суваг” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, тайлант оны ажлын үр дүн, байгууллагын түвшинд хэрэгжүүлсэн бодлого, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн дүгнэлээ.
Тайлангийн хурлаар хэлтэс, албадууд ус хангамжийн найдвартай ажиллагаа, шугам сүлжээний засвар шинэчлэл, усны алдагдал бууруулах ажил, хэрэглэгчийн үйлчилгээ болон ажилтнуудын сургалт, аюулгүй байдлын чиглэлд гарсан ахиц амжилтаа танилцууллаа.
Мөн компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны гүйцэтгэл, үйлдвэрлэлийн чадавхи, санхүү, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилтоо тодорхойлон ярилцлаа.
Тайлангийн хурлын үеэр хэлтэс, албадууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тулгарч буй сорилт, анхаарах шаардлагатай зүйлсээ танилцуулж, цаашдын шийдэл, сайжруулалтын талаар санал дэвшүүлэн хэлэлцлээ.
“Дархан-Ус суваг” ХК нь иргэдийнхээ тогтвортой, найдвартай ус хангамжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ДДС ТӨХК
ДДС ТӨХК-ИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2025.12.11-12-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Нээлттэй хаалганы өдөрлөг 2025.12.11-ний өдөр Номин агуулах худалдааны төв, 2025.12.12-ны өдөр Залуучууд театрт 10:00-16:00 цагийн хооронд явагдана.
ӨДӨРЛӨГӨӨР:
- Айл өрхийн гэрээ хийх, сунгах
- Дуудлага хулээн авах
-ХХУ-ны тоолуур суурилуулах
- Барилгын дулаан алдагдлыг тодорхойлох
-Дулаан хангамжийн талаар санал хүсэлт авч шийдвэрлэх
- ДЭХ-ний төлбөр хураан авах
- dds апплейкшны хэргэлээг танилцуулах арга хэмжээ зохион байгуулах тул Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК
ИРГЭДИЙН ИНДЭР-ДУЛААН ХАНГАМЖ
Орон сууцны дулаан хангамж, гэр хорооллын ус түгээх байр, цэвэр бохир усны гэмтэлтэй холбоотой сэдвээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх "Иргэдийн индэр" уулзалт 12-р сарын 12-ны өдөр 10:00 цагт Залуучууд театрын их танхимд зохион байгуулагдана. Санал хүсэлтээ илэрхийлэх хүсэлтэй Дархан сумын иргэд та бүхнийг урьж байна.



