• Монгол улсын Засгийн газрын 1994 оны 128 дугаар тогтоолыг үндэслэн Дархан хотын Захирагчийн албыг байгуулсан.
• Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 14 дүгээр захирамжаар “Бүтэц, орон тоо батлах тухай ” захирамжаар байгууллагын нэрийг “Захирагчийн алба” болгон өөрчилж бүтэц орон тоо 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баталсан.
• Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 01-А/55 дугаар “Захирагчийн ажлын албаны нэр, бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэх батлах тухай” захирамжаар аймгийн “Захирагчийн алба” нэрийг “Захирагчийн ажлын алба” болгон өөрчилж бүтэц, орон тоог 8 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баталсан.
• Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 01-А/152 дугаар “Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тус тус өөрчлөн баталсан.



