ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.
Хонгор сумаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар болон Хонгор сумын Засаг даргын тамгын газраас 2 техник хэрэгсэл, 3 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Дархан-Уул аймгаас Хүйтний гол чиглэлд 30 км-т байрлах 7 айл өрхрүү зам гарган ажиллалаа
Дэлгэрэнгүй
“Хурдан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой
“Хурдан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой
Дэлгэрэнгүй
АХБ, ГЭР БҮЛ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
АХБ-ны хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт 2 томоохон төсөл хэрэгжүүлсэн нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”, “Ахмадын хөгжлийн төв” юм. Уг 2 төсөл амжилттай дуусаж иргэдэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж байна. Төслүүдийн үйл ажиллагаатай танилцахаар Азийн хөгжлийн банк, Гэр бүл нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Тус банкны санхүүжилтээр Дархан сумын 12 дугаар багт баригдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-өөр хөгжлийн бэрхшээлтэй 5100 иргэн үйлчлүүлээд зогсохгүй төвийн бүсийн Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах боломжтой болсон юм. Мөн 25 хүнийг байнгын ажлын байртай болгожээ. Ахмадын хөгжлийн төвөөс ахмад настанд гэрээр асаргаа тусламж үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэн, 4 сумын 26 багийн ахмад настанд хүрч үйлчилж байна.
Ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, ИТХ-ын дарга А.Янжмаа, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон холбогдох албаны төлөөллүүдтэй уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА
Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 66 дугаар зүйлийн 66.1, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол сумдын ИТХ-ын тогтоолыг тус тус үндэслэн:
Дэлгэрэнгүй



