ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДЫН ЦАС МӨСИЙГ АРИЛГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дархан сумын 11, 12-р баг Консулаас 16 давхар хүртэлх хорооллын доторх авто зам, 13-р хорооллын доторх авто зам, 13-р баг Их сургуулийн гудамж, 1, 10, 30 хороолол, 15-р баг Мангиртын авто замын хэсэг, 1-р баг гэр хорооллын төв зам, цас мөсийг цэвэрлэх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Огторгуйн бүтээл ХХК нь гүйцэтгэсэн. Сууц өмчлөгчдийн холбоод /нийт 45/ орон сууцны гаднах цас цэвэрлэгээний ажлыг хийж байна.
Дэлгэрэнгүй
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ- аас орон нутгийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг Дархан-Уул аймгийн 4 сумын иргэд, ТББ-ын төлөөлөл дунд зохион байгуулж байна.
Сургалтыг Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн уялдаа холбоо, цахим систем дээр ажиллах чадвар, анализ буюу дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж байна. Мөн энэ үеэр худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БҮСЧИЛСЭН ХУРАЛ БОЛНО
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ БА ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БҮСЧИЛСЭН ХУРАЛ БОЛНО
▪️Зорилго:
Төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх ойлголт, хандлагыг гүнзгийрүүлэх, ёс зүйн зөрчил, эрсдэлийг бууруулах бодит шийдлийг хэлэлцэх, ёс зүйн дэд хороодын үүрэг, оролцоог сайжруулах шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх, санал боловсруулах, туршлага шинэ санааг хэрэгжүүлэх, энэ чиглэлийн судалгааны үр дүнг нийтэд түгээх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход зорилго оршино.
▪️Хамрах хүрээ:
- Дархан-Уул аймгийн Гаалийн газар
- Орхон аймаг дахь Гаалийн газар
- Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар
- Аймгийн төрийн байгууллагуудын ёс зүйн дэд хороод
- Төрийн албаны зөвлөлийн орон нутгийн салбар
- Их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид
▪️Зохион байгуулагч:
- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо;
- Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Ёс зүйн дэд хороо;
#Байршил:
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхим
▪️Хугацаа:
Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулагдана.
#Илтгэлийн чиглэл:
1. Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх асуудал;
2. Эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах тухай;
3. Бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх шаардлага;
4. Бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрах, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх үүрэг хариуцлага;
5. Бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахгүй байх тухай;
6. Албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдлийн эсрэг байх зарчим;
7. Албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэг;
8. Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах байдал;
9. Удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавихын эсрэг үйл ажиллагаа;
10. Хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах явдлыг таслан зогсоох арга хэмжээ;
11. Албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах байдлыг таслан зогсоох тухай;
12. Үндэсний өв уламжлал, ёс заншлыг гутаах, доромжлох үйлдэл хийхийн эсрэг авах арга хэмжээ;
13. Соёлын ялгаатай хэв шинжийг харьцуулах, шүүмжлэх, ялгавартай хандах тухай;
14. Албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн амлалт;
15. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зөрчлийн тухай;
Хурлын үеэр судлаачдыг сурталчлан таниулах зорилготой стенд тавигдах ба илтгэгчид өөрийн 4x6 хэмжээтэй фото зураг болон өөрийн болон товч танилцуулгын хамт хурал зохион байгуулах комисст илгээнэ.
▪️Илтгэлийн нийтлэг шаардлага:
• Илтгэлийн нэр
• Зохиогчийн товч мэдээлэл
• Хураангуй
• Түлхүүр үг
• Удиртгал (судалгааны зорилго, зорилт, арга зүй гэх мэт)
• Судалгааны үндсэн хэсэг
• Судалгааны үр дүн
• Дүгнэлт
• Номзүй
• Хавсралт (шаардлагатай бол) гэсэн хэсэгтэй байна.
• Үсгийн фонт: Аrial 11
• Мөр хоорондын зай 1 (Single)
• А4-ийн хэмжээтэй 8 нүүр материал /хавсралт, диаграм, хүснэгттэй байна.
Илтгэл шалгаруулах:
▪️I шатны шалгаруулалт:
Эхний шатанд илтгэлийн хураангуйг darkhancustomsethics@gmail.com цахим хаягаар 2025 оны 11 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авна. Хариуцсан албан тушаалтан Я.Оюундэлгэр (Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга) Харилцах утасны дугаар: 99906268
▪️II шатны шалгаруулалт:
Шалгарсан илтгэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар хэлэлцүүлж шалгаруулна.
#Шилдэг илтгэлийн урамшуулал:
Нэгдүгээр байр (1) Өргөмжлөл, 400.000 төгрөгийн мөнгөн шагнал,
Хоёрдугаар байр (1) Өргөмжпөл, 300.000 төгрөгийн мөнгөн шагнал,
Гуравдугаар байр (1) Өргөмжлөл, 200.000 төгрөгийн мөнгөн шагнал,
ЭШОПБХ-д оролцсон бүх судлаачдад оролцооны сертификат олгож, шаардлага хангасан илтгэлүүдийг хурлын эмхтгэлд хэвлүүлж олны хүртээл болгоно.
5000 ШИРХЭГ УСНЫ УХААЛАГ ТООЛУУРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА
“Дархан-Ус Суваг” ХК дээр хэрэгжиж буй “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд гуравдугаар ээлжийн 5,000 ширхэг ухаалаг тоолуурын баталгаажуулалт амжилттай хийгдэж дууслаа. Төслийн нийт хүрээнд 15,000 ширхэг ухаалаг усны тоолуурыг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг мэргэжилтэн Н.Түмэнцэцэг, С.Хангай нар хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил нь хэрэглэгчдийн усны хэрэглээг илүү нарийн, хөндлөнгийн нөлөөгүйгээр тооцох, усны алдагдлыг бууруулах, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
"Дархан-Ус Суваг" ХК
Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 950 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 930 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 2 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүллээ.



