ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 84,7%-ИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА /2025.10.22/
Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчдийн хамт өнөөдөр аймгийн ХХААГ-т ажиллав. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтын явц болон салбарын цаг үеийн мэдээллийг сонсож, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өмнөх уулзалтаас гарсан санал, өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо.
Тус уулзалтаар Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар, Орон нутгийн өмчийн газраас хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажил, Техник үйлчилгээний дундын төвийн үйл ажиллагаа, одоогийн нөхцөл байдал, мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоох, эрчимжсэн мал, туслах аж ахуйн шинэ суурьшлын бүсийн мэдээлэл, гангийн нөхцөл байдлыг үнэлсэн ажлын хэсгийн мэдээлэл, бэлчээрийн газрыг фото мониторингийн аргаар үнэлж, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг тогтоох, сэргэх чадавхад суурилсан судалгаа, бэлчээрийн даацын мэдээлэл цаашид хэрэгжүүлэх санал, цаг агаарыг төлөв байдлын сэдвүүдийг хөндөж ярилцлаа. уулзалтын үр дүнд хамтарч ажиллах хэд хэдэн бодитой саналыг төлөөлөгчид дэвшүүлэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа тус салбарын өвөлжилтийн бэлтгэл, нөөц зохих түвшинд хангагдсан байгааг сайшаалаа. Харин иргэдийн хадлан хураалт дөнгөж 60 хувьтай байгаа ачааллыг тооцож, зохион байгуулалтын хувьд бэлтгэлтэй байхыг санууллаа.
Мөн тэрээр Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороог Техник, үйлчилгээний дундын төв ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай бүрэн танилцаж, дүгнэлтээ ирүүлэх үүрэг өглөө. Хорооноос гарсан дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч ажиллана.
Уулзалтад аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Д.Амарсанаа, хорооны гишүүн Д.Батхишиг, О.Энхзаяа, М.Мөнхбаяр нар болон холбогдох байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд байлаа.
ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ
ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025.11.01-НЭЭС ШӨНИЙН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТӨД ДАРААХ ХЭРЭГЛЭГЧИД ХАМРАГДАНА.
-ӨР ТӨЛБӨРГҮЙ
-ТАРИФТ ТОЛУУРТАЙ
-ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХ
Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 99%-тай байна
Ажлын хэсэг ДДЦС ТӨХК-ийн инженерүүдтэй уулзалт хийж, Үнсэн сангийн байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөндөө 93 ажил тусгаснаас 92-ийг бүрэн дуусгасан 1 ажил үргэлжилж байна, гүйцэтгэл 99%-тай байгаа гэлээ. Шарын гол, Багануураас нүүрс татан төвлөрүүлсэн. Зарцуулалтын 27 хоног, өвлийн их ачааллын үеийн 16 хоногийн нөөцтэй, шатах тослох материал, солярка, мазут жилийн нөөцтэй байна. 92 төрөл бүхий 2,1 тэрбум төгрөгийн аюулгүйн болон аваарын нөөц бүрдүүлэлт 91,08%-тай байгаа гэж Ерөнхий инженер Б.Батжаргал танилцууллаа. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах Эрчим хүчний хоёрдогч эх үүсвэртэй болох, Турбин генератор болон Уур усны коллекторыг шинэчлэх саналаа УТХО-аар шийдвэрлүүлэхээр уламжлаад ажиллаж байгаа юм байна. Харин орон нутагтаа шийдвэрлэх тулгамдаж буй асуудлаар Үнсэн сан болон Тэжээлийн кабелийн трасстай холбоотой асуудлыг нэрлэж байна.
Нэмэлт мэдээлэл: Өнөөдрийн байдлаар ажилд 5 зуух, 3 турбингенератор, бэлтгэлд 2 зуух, 2 турбингенератор байгаа бөгөөд 2 зуух засварт байна. Цахилгаан эрчим хүчний горим 52 МВт, дулааны эрчим хүчний горим 79/53 хэмээр халаан Дархан хотын хэрэглэгчдийг дулаан, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. ДДЦС ТӨХК 2025-2026 оны өвлийн их ачааллыг амжилттай давах бэлтгэл ажлын хүрээнд ээлжит бүрэн зогсолтыг 6 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд хийж, 61 бригадын 425 хүн 386 ажлыг 98,7%-тай хийж гүйцэтгэсэн.
Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ийн төвийн бүсийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90%-тай байна
Ажлын хэсэг аймгийн хот суурин газар, дэд бүтэц, эрчим хүчний байгууллагуудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөв байдалтай газар дээр нь танилцлаа.
ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөндөө нийт 123 нэр төрлийн ажил төлөвлөжээ. 111 ажлыг бүрэн хийж, 8 ажил явц дундаа, хугацаа нь болоогүй 4 ажил, гүйцэтгэл 90%-тай байна. Аваарын нөөцөд 66 нэр төрлийн 47,0 сая гаруй төгрөгийн аюулгүй болон аваарын нөөцийг 100% бүрдүүлжээ. Өвөлжилттэй холбоотой тулгамдсан асуудал одоогоор байхгүй гэж ЦДҮС ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын дарга Э.Равжаадэлгэрэх болон удирдлагын багийнхан танилцууллаа. Тус байгууллагаас өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар олгохгүй байх, иргэд амь нас, гэр бүл, эд хөрөнгөө эрсдэлт байдалд оруулахаас урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах саналыг тавьлаа. Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа дэд бүтцийн байгууллагууд, мэргэшсэн экспертүүдийн оролцоотойгоор нэгдсэн бодлогын бичиг баримт боловсруулах шаардлагатай байгааг хэлж хамтран ажиллах санал тавьсан ба тус байгууллагын зүгээс бүрэн дэмжиж хамтран ажиллана гэлээ.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Д.Амгаланбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Л.Тамир, Г.Лхагважаргал болон аймгийн Засаг даргын Зөвлөх Я.Бат-Очир, Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Ганбаяр, Зөвлөх инженер Ч.Батжаргал нар ажиллав. Мөн хурлын Ажлын албаны мэргэжилтэн Д.Гантулга, М.Хулан нар байлаа.
Нэмэлт мэдээлэл: Дээрх байгууллагын суурилагдсан хүчин чадал 452.8 МВА юм. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 28 сум, суурингийн 46 мянга гаруй айл өрх, 7200 ААНБ-ыг цахилгаан эрчим хүчээр хангадаг.
Дархан-Ус суваг ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөв байдал 90,4%-тай байна
Дархан-Ус суваг ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөв байдал 90,4%-тай байна /2025.10.16/
Ажлын хэсэг Ус суваг ХК-ийн Ерөнхий инженер болон алба хэлтсийн зарим удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Өмнөх оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг өргөтгөн 8 чиглэлээр 22 төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд бүрэн хэрэгжсэн 20 ажил, одоо хийгдэж байгаа 2 ажил байна. Гүйцэтгэл 90,4%-тай. 168 нэр төрөл бүхий 250 сая төгрөгийн аюулгүйн нөөц 100% бүрдүүлсэн гэж Дархан-Ус суваг ХК-ийн Дэд захирал, Ерөнхий инженер Т.Буяндэлгэр танилцууллаа.
Тэд ундны усны хашаажуулалт, халдваргүйжүүлэлтийн тухай асуудлыг хөндөж байна. Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Дарга А.Янжмаа, Хот суурин дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Д.Амгаланбаяр, хорооны гишүүн, Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Л.Тамир, Г.Лхагважаргал болон аймгийн Засаг даргын Зөвлөх Я.Бат-Очир, Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Ганбаяр, Зөвлөх инженер Ч.Батжаргал нар ажиллав. Мөн хурлын Ажлын албаны мэргэжилтэн Д.Гантулга, М.Хулан нар байлаа.
Нэмэлт мэдээлэл: Тус хамт олон 16600 айл өрх, 1500 гаруй ААНБ-тай цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ХОТ СУУРИН, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр /2025.10.16/-ны өдөр Дархан-уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Янжмаа, Дархан хотын орлогч /ерөнхий менежер/ Я.Бат-очир, ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатар, Л.Тамир, ДУА-ийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ч.Батжаргал, ДУА-ийн ЗАА-ны инженерийн байгууламж, шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганбаяр нар “ДДС” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, Дархан хотын дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, зуны их засвар, ТЗБАХ-аар хийгдсэн томоохон ажлуудын гүйцэтгэл, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, тулгамдаж буй асуудлуудын талаар компанийн ерөнхий инженер Б.Хүрэлтогоо, ТБЗА-ны дарга Л.Ганцэцэг, “ДДС” ТӨХК-ийн алба, хэлтсийн удирдлагууд танилцуулж, санал солилцлоо.



