ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР-2026
ЭНЭ ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ УТХО, ОНТХО-ААР ШИНЭЭР ЭХЛЭХ 118 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ 57 ААН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ШАЛГАРЧ АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Дархан-Уул аймагт 2026 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр болон шилжих арга хэмжээтэй нийт 410 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс 120 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй 118 ажил шинээр хэрэгжинэ.
Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан 57 аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй аймаг орон нутгийн удирдлагууд уулзаж хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр аж ахуйн нэгж, байгууллагууд бараа, материалын үнийн зөрүүг зохицуулах, авто замын ажлын гүйцэтгэлд саад учруулж буй далан, карьерын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.
Орон нутгийн зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, гүйцэтгэгч байгууллагуудыг холбогдох стандарт, норм, дүрэм, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүслээ.
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2026.04.15
Ээлжит удирдах ажилтны зөвлөгөөнөөр дараах үүрэг чиглэлийг өглөө:
-ЭЕШ-ын өдөр шалгалт зохион байгуулагдах орчин, нөхцөлд саад учруулж болзошгүй аливаа бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлыг түр зогсоож, тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх
-Төрийн албан хаагчийг амралтын өдрүүдэд зайлшгүй шаардлагагүй тохиолдолд ажиллуулахгүй байх зэрэг
-Сар бүрийн 17-ны өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг цуцлах
-Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд байгууллагад хүүхдийн өрөө байгуулах,
-Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж тохижуулах үүрэг даалгаврыг бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.
ХАВРЫН ХОТ ТОХИЖИОЛТ-2026
Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж зуны улирлын бизнес эрхлэгчдэд энэ хавраас эхлэн ашиглуулах зохицуулалт хийнэ. Мөн гадна талбайгаа тохижуулаагүй байгууллагуудын эзэмшлийн талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж зуны бизнес эрхлэгчдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгоно.
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БОЛОХ ТЕХНИКИЙН АШИГЛАЛТААС ГАРСАН ХАЯГДАЛ ТОС, ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛЫГ ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХАЯХ, ЦУГЛУУЛАХ, АСГАЖ ХӨРСНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭХЭЭС БОЛГООМЖИЛ.
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БОЛОХ ТЕХНИКИЙН АШИГЛАЛТААС ГАРСАН ХАЯГДАЛ ТОС, ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛЫГ ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАР ХАЯХ, ЦУГЛУУЛАХ, АСГАЖ ХӨРСНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭХЭЭС БОЛГООМЖИЛ.
Техникийн ашиглалтаас гарсан тос , масло нь Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-ын 13 кодтой аюултай хог хаягдлын ангиллын жагсаалтад ордог.
Ашигласан тосонд агуулагдах хүнд металл, органик нэгдлүүд нь хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулах замаар урт хугацааны экологийн доройтол үүсгэдэг. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд аюултай хог хаягдлыг ангилан ялгах, эрх бүхий байгууллагад шилжүүлэн устгуулах, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн байгальд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах шаардлагатайг анхааруулж байнg
ҮНСЭН ДАЛАНГ НОРГОЖ УСЖУУЛАХ, ХУЧИХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн үнсэн далан хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан салхинд хийсэж орчны бохирдол үүсгэж байгаа талаар иргэд гомдолтой байна. Уг асуудлын хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж үнсэн даланг яаралтай хөрсөөр хучих үүрэг даалгавар өглөө.
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, гүйцэтгэгч компани хамтран өчигдрөөс эхлэн үнсийг норгох, усжуулах ажлыг эхлүүлсэн. Хөрсөөр хучих, сэргээн засварлах ажлыг сарын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна. Цаашид станцаас гарсан үнсийг ашиглан барилгын материал боловсруулах технологийг судалж байна гэж Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-аас мэдээллээ. Хэрэв амжилттай хэрэгжвэл үнсийг хөрсөөр хучих, булах шаардлагагүй болох юм.
“Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах нь” сэдэвт сургалтын БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Сургалтын зорилго:
Ёс зүйн дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг салбар, байгууллагын хэмжээнд зохион байгуулах, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шалгах, дүгнэлт гаргах чадварыг эзэмшүүлэх.
Хугацаа: 2026.04.27-28
Бүртгэл хаагдах: 2026.04.24/17:30
Сонирхсон хүн бүхэнд нээлттэй
Бүртгүүлэх: https://forms.gle/h1KURuKhurQt4uK16
Холбоо барих: Institute_pd@naog.gov.mn8 99822129 | 99890530



