ЦЭВЭР ХОТ АЯН
ЦЭВЭР ХОТ" аяны хүрээнд 2025.10.08-ны өдөр Дархан Политехникийн коллежийн оюутны зөвлөлийн гишүүд 5 дугаар хороолол доторх хүүхдийн тоглоомыг угааж, ойр орчмын тоглоомын талбайн хогийг цэвэрлэж ажиллалаа. Хүүхдүүдийн тоглох цэвэр орчныг бүрдүүлж өгсөн дүү нартаа баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
"Цэвэр орчин, эрүүл ирээдүй"
ЦЭВЭР ХОТ АЯН
Нар ээсэн намрын гоё өдрүүдэд хотоо цэвэрлэж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал дэвшүүльe.
Дэлгэрэнгүй
ЦЭВЭР ХОТ АЯН
“ЦЭВЭР ХОТ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
Дархан хот үүсэн байгуулагдсаны 64 жилийн ой, хотын баярыг угтан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах, ил задгай хог хаягдлыг багасгаж цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Цэвэр хот” аяныг 2025 оны 10 дугаар 03-наас эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Дархан сумын 10,11,12 дугаар багийн нүүрэн талд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадна зам талбайгаа цементээр цутган, явган хүний хавтан хийж, орчны тохижилтын ажлыг сайжруулан ажиллаж байгаад талархал дэвшүүльe.
ЦЭВЭР ХОТ АЯН
Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-н ажилчид өнөөдөр /2025.10.07/ Дархан сумын 8, 15 дугаар багуудын үерийн далан сувгийн цэвэрлэгээ үйлчилгээ хийх ажлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
"ЗУЛЗАГЫН ГОЛ" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ХАЛУУН УСНЫ ГАЗРЫГ 40 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Зулзагын гол зусланд 40 гаран жил ашиглаагүй орхигдсон нийтийн халуун усны газрыг “Дархан-Ус суваг” ОНӨААТҮГ нь 60 жилийн ойн хүрээндээ иж бүрэн шинэчлэн, засварлаж хүлээлгэн өглөө. Халуун усны газар нь эрэгтэй, эмэгтэй нийт 24 хүүхэд нэгэн зэрэг усанд орох боломжтой цэвэр модон хийцлэлтэй. Душ ашиглалтад орсноор Зулзагын зусланд амрах хүүхдүүд, өсвөрийн тамирчид зуны халуун улиралд халуун усаар үйлчлүүлэх боломжтой боллоо. Хүүхдийн төлөөх сайн үйлсэд хувь нэмрээ оруулж буй “Дархан-Ус суваг” ОНӨААТҮГ- ын хамт олонд нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.



