УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААН
Монголын Сантехникчдийн Хөгжлийн Нийгэмлэг, Барилгын Политехникийн Коллежтой хамтран зохион байгуулсан “АЛТАН ГАЗОВ-2026" сантехникчдийн дунд мэргэжлийн ур чадварын уралдаанд “ДДС”ТӨХК-ийн Дулаан түгээх, хангах албаны мастер Ч.Баттулга, Дулааны оруулгын слесарь Х.Эрдэнэбаатар, Ж.отгонболд, Б.Мөнхбаяр нар оролцож 45-аас дээш насны ангилалд Х.Эрдэнэбаатар “Алтан медаль”, 25-35 насны ангилалд Б.Мөнхбаяр “Алтан медаль” авч амжилттай оролцлоо.
Тус уралдаанд нийт 52 байгууллагын 96 сантехникийн засварчид оролцсон байна.
ШИЛДГҮҮДДЭЭ КОМПАНИЙН ХАМТ ОЛНЫ ЗҮГЭЭС ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.
ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ХХК БОЛОН ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДАЛЛАА
“Дархан-Ус суваг” ХК-ийн Захиргаа удирдлага Хуулийн хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Дархан хотын томоохон үйлдвэрлэл, эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах ажил өнөөдөр /2026.03.25/ зохион байгууллаа.
Тус ажлын хэсэгт программ хангамж, ХАБЭА, эрүүл ахуй, хууль эрх зүй, байгаль орчин, автоматжуулалтын инженер, хэвлэл мэдээлэл, сургалт хариуцсан мэргэжилтнүүдээс гадна нарийн бичиг, дотоод хяналтын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд байгууллагын дотоод удирдлага, хяналт-шинжилгээ, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, орчин үеийн технологийн шийдлүүдийг судлахад чиглэн ажиллав.
Ажлын хүрээнд
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх сүлжээ” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж:
Үйлдвэрлэлийн технологи, автоматжуулалтын түвшин
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент
Байгаль орчны бодлого, хэрэгжилт
Дотоод хяналт, бичиг хэргийн зохион байгуулалт
Цахилгаан түгээх сүлжээний удирдлага, найдвартай ажиллагаа
Дижитал шилжилт, орчин үеийн шийдлүүд зэрэг чиглэлээр туршлага солилцлоо.
Энэхүү туршлага судлах ажил нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, шинэ технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байсан юм.
"ЭРСДЭЛ ДАРХАН" АПП-Д ИРСЭН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЛАА
Цахим Дархан төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Эрсдэл Дархан" аппликейшнд иргэдээс ирүүлсэн 5 эрсдэлийг шуурхай шийдвэрлэн ажиллалаа. ДАРХАН ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Дэлгэрэнгүй
ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугардаг уламжлалтай.
Энэ дагуу өнөөдөр буюу 3 дугаар сарын 26-ны 16:00 цагт аймгийн хэмжээнд дуут дохио дуугарч, бэлэн байдлын дадлага сургууль явагдлаа.
Дадлага сургуульд аймгийн хэмжээнд 104 байршилд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын албан хаагчид заавар зөвлөмжийн дагуу аюулгүй талбайд гарч, дадлага сургуульдаа идэвхтэй оролцлоо.
Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж улсын хэмжээнд, тэр дундаа манай бүс нутагт өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол бид гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, байнгын бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлага байгааг сануулж буй хэрэг юм.
Энэхүү байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бид мэдлэгтэй, бэлтгэлтэй байх нь хохирлыг хамгийн багаар давах цорын ганц арга юм.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Энэ удаагийн зөвлөлийн хурлаар дарах асуудлыг хэлэлцэнэ:
-Гадна зар сурталчилгаа байрлуулах стандартын нийтлэг шаардлагыг батлах
-Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-Тэмдэгтийн мөнгөн хураамжийн хэмжээг тогтоох тухай
-Авто замын цас мөс хайлуулах давс бодисын хөрөнгө гаргах тухай
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан
-“Бурхантын хурд-2026” хурдан морины уралдаан зохион байгуулах тухай
-Аж ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг сум тус бүрээр тогтоох тухай
-Загас агнуурын бус тогтоох тухай
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын пост ажиллуулахад шаардагдах хөрөнгө гаргах тухай
-Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай
-Улсын тусгай хэрэгцээнд авах газрын дэмжих тухай
-Зулзагын гол хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдүүлэх тухай
-Дархан Юнайтед арена ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлан
-“Шарын гол ХК”-тай хамтран хэрэгжүүлдэг “Зорилтот бүлгийн иргэдэд нүүрс олгох” арга хэмжээний вагон татан авалт, вагон түрээсийн зардал гаргах тухай
Төлбөр төлөх хугацаа ойртлоо!
Эрхэм хэрэглэгч та сар бүрийн 25-ны дотор дулаан, халуун усны төлбөрөө төлж хэвшээрэй.
Хэрэглэгч таны төлбөр төлөлт — Найдвартай дулаан хангамжийн баталгаа. ДДС ТӨХК



