НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ ТОХИЖИЛТЫН АЖЛУУДААС
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООД ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Аймгийн хэмжээнд нийтийн зориулалттай орон сууц хариуцсан 52 Сууц өмчлөгчдийн холбоод 230 гаруй орон сууцыг хариуцан ажилладаг.
Цаг агаар дулаарч цасан доороос хог хаягдал их хэмжээгээр гарч байгаа тул, Сууц өмчлөгчдийн холбоод орон сууцны хороолол дотор цэвэрлэгээ, тохижилтын ажлыг тогтмол хийж байна. Тухайлбал:
- Дархан сумын 4 дүгээр баг, Нарлаг-Өргөө СӨХ орон сууцны дээврийн ус зайлуулах төмрийн засвар
- Дархан сумын 6 дугаар баг, Ургах Наран СӨХ камержуулалт
- Дархан сумын 12 дугаар баг, Дархан Гэрэлт цамхаг ХХК СӨХ-ны ажлын байрны засвар
- Дархан сумын 13 дугаар баг, Дэлгэрэх СӨХ дугуйн зогсоол
- Дархан сумын 16 дугаар баг, Хараа СӨХ орцны кодны засвар зэрэг ажлуудыг хийв.
Их цэвэрлэгээ, тохижилтын ажилд орон сууцны оршин суугчид нэгдэн "Хотын иргэн"-ий сэтгэлээр идэвхтэй оролцоно уу.
"ЭРСДЭЛГҮЙ-ЦЭВЭР ХОТЫН ТӨЛӨӨ ДАРХАНЧУУД ХАМТДАА"
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны А/29 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын 2026 оны 01-А/113 дугаар захирамж, удирдамжийн хүрээнд Мал эмнэлэг, ариун цэврийн аян 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.
Аяны хүрээнд дараах ажлууд хийгдэнэ:
Хүн, мал амьтны зооноз, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх.
Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах бэлчээр, бууц, хашаа байр, худаг уст цэг, усны эх булгийг цэвэрлэж халдваргүйтгэх.
Отор нүүдэл малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих.
Малчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Иргэн, малчид Та бүхэн дараах зүйлд анхаараарай:
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.3.1, 7.3.2 дахь хэсэг малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3 дэх заалтад зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах гэж заасан байдаг. Иймд малчин, мал бүхий иргэд та бүхэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана уу!
Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газар
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА.
Аймгийн хэмжээнд Нийтийн зориулалттай орон сууц хариуцсан 52 Сууц өмчлөгчдийн холбоод 230 гаруй орон сууцыг хариуцан ажилладаг.
Цаг агаар дулаарч цасан доороос хог их хэмжээгээр гарч байгаа тул Сууц өмчлөгчдийн холбоодын 90 гаруй ажилтан, орон сууцны хороолол дотор цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна. Иймээс Хаврын их цэвэрлэгээнд орон сууцны оршин суугчид нэгдэн гадна орчин болон орц цэвэрлэх ажилд "Хотын иргэн"-ий сэтгэлээр идэвхтэй оролцоно уу.
"ЭРСДЭЛГҮЙ ХОТЫН ТӨЛӨӨ ДАРХАНЧУУД ХАМТДАА"
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Төслийн нэр: “Дархан сумын нийтийн зориулалтын орон сууцны цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгох”
/Дархан-Уул, Дархан сумын 8,11,12 дугаар баг, орон сууцны нийт 7 байр/
Шууд худалдан авалтын төрөл: Үйлчилгээ
Төсөвт өртөг: 19,900,000 /Арван есөн сая есөн зуун мянга / төгрөг
Зар нийтэлсэн хугацаа: 2026.04.01
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026.04.09
Бүрдүүлэх материал:
- Сонирхсон аж ахуйн нэгж байгууллага нь дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
- Төсөвт үндэслэн үнийн санал ирүүлэх
- Ижил төстэй ажлын туршлагатай байх:
Сүүлд 1-ээс доошгүй ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн байх, гэрээ, ажил хүлээлцсэн акт
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
- Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх /Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Ажлын урилга зарлагдсанаас хойш байдлаар ирүүлэх/
- Хугацаа 12 сар
Материал хүлээн авах газар: Үнийн саналыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, АЗДТГ-ын байр, аймгийн Захирагчийн ажлын алба, 315 тоот өрөөнд 2026.04.09-ний өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авна.
Цахим хаяг: darkhan.zaa@darkhan.gov.mn
Холбогдох дугаар: 77005151
ИТХ-ААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА
ИТХ-ын ээлжит хуралдаан 4-р сарын 10-ны өдөр болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
1. Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Дархан-Уул аймагт баримтлах бодлого батлах тухай
2. Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах)
3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан
4. “Бурхантын хурд-2026” хурдан морины уралдаан зохион байгуулах тухай
5. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжих тухай
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.АЗЖАРГАЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 301 ДУГААР ТУСГАЙ АНГИД АЖИЛЛАЛАА
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 301 дугаар тусгай ангийн үйл ажиллагаатай танилцаж, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, бригадын генерал Ж.Молорболдтой уулзан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр шинээр байгуулагдсан тус анги байгууллагын үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллана гэдгээ аймгийн Засаг дарга илэрхийлэв.



