АМИНЫ ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу “Амины орон сууцны хороолол”-ын төслийг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсгийнхэн анхны хурлаа 2025.02.14-ний өдөр хийж аймгийн хэмжээнд 4 жилийн хугацаанд иргэдэд үе шаттай олгох 1000 айлын амины орон сууцны газартай холбоотой асуудлаар ярилцан үйл ажиллагааныхаа үндсэн зарчим, төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар санал оруулж, дэд ажлын хэсэг байгууллаа. Эхний ээлжид энэ онд 250 айлын амины орон сууцны газрыг иргэдэд үнэгүй олгох бөгөөд дэд бүтэц татахад шаардлагатай зардлыг иргэд хувиасаа гаргах юм. Газар олгохтой холбоотой мэдээллийг ажлын хэсгээс тухай бүрд нь иргэдэд нээлттэй мэдээлнэ.
САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН ЦАС МӨСНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЖ БАЙНА
XVII жарны “Хөхөгчин” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цас, мөсний их цэвэрлэгээ аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж эхлэлээ. Жил бүр уламжлал болгон хийдэг энэ удаагийн их цэвэрлэгээнд 1000 гаруй боловсролын байгууллагын оюутан залуус, мөн ахлах ангийн сурагчид тухайн багийн захиргаанаас хуваарилсан цас мөстэй зам талбайг цэвэрлэнэ. Цэвэрлэгээний ажлыг Дархан сумын ЗДТГ хариуцан аймгийн Захирагчийн ажлын алба хяналт тавин ажиллаж байна.
Хог хаягдлын тухай хуулиар аж ахуйн нэгж, байгууллагууд 50 метр хүртлэх цас мөсөө цэвэрлэх үүрэгтэй.
"ДАРХАН-2025" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
"Дархан-2025 хөрөнгө оруулалтын зөвлөгөөн"-өөр дамжуулан төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, бүртгэх, тайлагнах ажлыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Б.Азжаргал үг хэллээ. Мөн зөвлөгөөнөөр хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлт, хэрэгжилт, түүнд тулгамдаж буй асуудлуудын талаар салбар бүрийн төлөөллүүд хэлэлцэх юм.
Тус зөвлөгөөнд Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам, тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Аймаг, сумын ЗДТГ, Хэлтэс, агентлаг, Аж ахуйн нэгж байгууллагууд, Мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөл оролцож байна.
ДДС ТӨХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийг хүсэлтийг шийдвэрлэлээ.
Дархан сумын 5 дугаар баг 13 дугаар байрны Хэрэглээний халуун усгүй байсан 23 айлын байрны асуудлыг Дархан Дулааны ТӨХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлэсэн байна.
ХАСХОМ
Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул энэ хугацаанд ХАСХОМ-ээ гаргахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй



