ҮЕРИЙН ДАЛАН ШУУДУУГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
Хаврын их цэвэрлэгээний хүрээнд “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-аас Дархан сумын 15-р багийн Хапитат хорооллын хойд цэгээс урд гарам хүртэлх нийт 4100 метр үргэлжлэх үерийн далан шуудууг цэвэрлэж байна. Үерийн далан шуудуунд ихэвчлэн иргэдийн хаясан ахуйн хог хаягдал их хэмжээтэй байгааг онцоллоо.
“Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-аас хорин хүний бүрэлдэхүүнтэй, гурван техник хэрэгсэлтэй цэвэрлэгээний ажил явагдаж байна. Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж ахуйн хог хаягдлаа үерийн далан шуудуунд хаяхгүй байхыг анхааруулж байна
АНХААРУУЛГА
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж хогийн бункер дахин шатлаа
Цогтой үнс нурмаа зориулалтын саванд хийхийг анхааруулж байна
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧДИЙН АНХААРАЛД
ЗӨВЛӨМЖ
Дэлгэрэнгүй
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хүүхдүүд унадаг дугуй, суррон дугуй, мопед, скүүтер болон скейтборд унах, зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэн хүүхдэдээ тавих ХАРАА ХЯНАЛТАА сайжруулж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
ХОГОО ИЛ ЗАДГАЙ ХАЯХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА.
#Хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалж байна.
Дархан хотын тохижилт үйлчилгээний газраас эзэнгүй зам талбай, үерийн далангийн хуурай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийж байна.
СУДАЛГААНД ХАМРАГДАНА УУ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.1.1 дэх "Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ", 2.4.1.8 дэх "Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэсэн заалтуудын хэрэгжилтийг идэвхжүүлэх хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дараах судалгааг орон сууцны төсөл хэрэгжүүлэгчдээс авч байна.
/Таны оруулсан мэдээллийг зөвхөн Орон сууцжуулалтын бодлогын хүрээнд 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл боловсруулахад хэрэглэх бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасны дагуу ашиглах болно./ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegIjwTXm0BGSadGp6muqAvl_oq3tNrIsS9K9Ul3VYhYaKe6A/viewform?edit_reqested=true%2F&fbclid=IwY2xjawJHTX9leHRuA2FlbQIxMQABHWUKXrCUuYNwEgp--eq2hIC-PNSiBdiXB8moSy-kmTPLtDHWMYfDriFNqQ_aem_zfMX3w4ZvK2GcL9rY2ycqw



