Хаврын их цэвэрлэгээний хүрээнд “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-аас Дархан сумын 15-р багийн Хапитат хорооллын хойд цэгээс урд гарам хүртэлх нийт 4100 метр үргэлжлэх үерийн далан шуудууг цэвэрлэж байна. Үерийн далан шуудуунд ихэвчлэн иргэдийн хаясан ахуйн хог хаягдал их хэмжээтэй байгааг онцоллоо.
“Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-аас хорин хүний бүрэлдэхүүнтэй, гурван техник хэрэгсэлтэй цэвэрлэгээний ажил явагдаж байна. Болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж ахуйн хог хаягдлаа үерийн далан шуудуунд хаяхгүй байхыг анхааруулж байна



