ӨНЖМӨЛ ШАР ӨВСИЙГ ШАТААХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байдаг. Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Сонгон шалгаруулалтын зар
Шалгаруулалтын нэр: Үерийн хамгаалалтын доторлогоотой ил сувгийн хана засвар, үйлчилгээ (Дархан-Уул, Дархан сумын 9,10,12,13,15 дугаар баг) ажлын гүйцэтгэгчийг сонгох
1. Үерийн хамгаалалтын доторлогоотой ил сувгийн хана засвар, үйлчилгээ (Дархан-Уул аймгийн Дархан сумын 9,10,12,13,15 дугаар баг) ажлын гүйцэтгэгчийг сонгох ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тул энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү ажил үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
3. Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
А. Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх, гэрээ ажил хүлээлгэн өгсөн акт
Б. Ажиллах боловсон хүчний чадварын мэдээлэл ирүүлэх
В. Ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх график, төлөвлөгөө
- Улсын бүртгэлийн гэрчилгээний, тусгай зөвшөөрлийн хуулбар
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Татварын байгууллагын тодорхойлолт (Ажлын урилга зарлагдсанаас хойш байдлаар ирүүлэх)
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт (Ажлын урилга зарлагдсанаас хойш байдлаар ирүүлэх)
4. Сонирхсон аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох материалыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн шаардлагатай мэдээллийг нээлттэй авч болно.
Хаяг: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нутгийн удирдлагын ордон, 3 дугаар давхар 315 тоот өрөө,
Утас: 70378832
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС 36,8 ТОНН ХОГ ТӨВЛӨРЧЭЭ
Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарласан. Энэ сарын бүх нийтийн цэвэрлэгээний өдөр 2025 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр зохион байгуулагдлаа.
Цэвэрлэгээнд Дархан сумын хэмжээнд нийт 18 багийн 443 аанб, 40 сөх, 1695 иргэн, 460 байршлын үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж баг сумын 140 албан хаагч оролцож ажиллалаа.
Дархан хотын Хог тээврийн газар цэвэрлэгээнээс гарсан 16 рейс, 36,8 тонн хог хаягдлыг Бараат цэг рүү татаж, 14 машин, 2 зөөврийн, 15 жолооч, 18 ачигч ажиллав.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ, ОБЕГ-ЫН ДАРГА ХОШУУЧ, ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Хошууч, генерал Г.Ариунбуян Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцах, аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Онцгой байдлын газар, салбар нэгжүүдийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж алба хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Аймаг орон нутгийн удирдлага, Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор олон төрлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, шийдвэрлэж буйн сайшаалтай байгааг тэрээр онцоллоо. Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга бие бүрэлдэхүүнд дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
- Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшгийг тэсвэрлэх чадавхыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх;
- Ерөнхий боловсролын сургуулиудад заадаг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан, сурагч, хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох ажлыг хэрэгжүүлэх,
- Гамшгаас урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн “Пүрэв” гарагт аюулгүй байдлыг үнэлэх дадлыг хэвшүүлэх;
- Хавсарсан гамшгийн үед, тухайлбал гэнэтийн газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүч, дулаан тасарсан зэрэг нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
- Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагасан тандалтыг тогтмол хийх;
- Орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэх;
- Хаврын улиралд тохиолддог хүчтэй салхи, шуурга, ой, хээрийн түймэр, шар усны үерийн аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;
- Цаг агаарын гамшигт, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай тогтмол хүргэх, холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр хангах, иргэд олон нийтэд мэдээлэл дамжуулах системийг сайжруулах;
ХОГ ХАЯВАЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ АВАХЫГ АНХААРНА УУ.
ИРГЭДИЙН АНХААРАЛД
6.1.8 Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."НОГООН ХОТ" ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ, ТОХИЖИЛТЫН ХОЁР САРЫН АЯН ЭХЛЭЛЭЭ
Иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг хангах, ил задгай хог хаягдлыг багасгаж цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилготой "Ногоон хот" аян 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байна.
Аяны хамрах хүрээ:
Дархан сумд /Дархан хот/ үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны байгууллага, иргэд хамрагдана.
Хугацаа: Нэгдүгээр үе шат
2025 оны 04 сарын 01-нээс 05 сарын 01
Хоёрдугаар үе шат
2025 оны 05 сарын 02-ноос 06 сарын 01.
Урин дулаан цаг ирэн хотын газар нутагт ил задгай хог хаягдал гарч орчны бохирдол үүсэж байгаа тул, иргэд аж ахуйн нэгж байгууллагууд энэ 7 хоногийн баасан, бямба гарагуудад гадна талбайдаа их цэвэрлэгээ хийхийг мэдэгдэж байна.



