“СЭЛЭНГЭ-ЭНЕРГО" ОНӨААТҮГ-Н ХАМТ ОЛОН ТУРШЛАГА СУДАЛЖ “ДДС” ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр /2026.03.25/-ны өдөр “СЭЛЭНГЭ-ЭНЕРГО" ОНӨААТҮГ-н ашиглалтын инженер Б.Уламбаяраар ахлуулсан ИТА, албан хаагч нар “ДДС” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа, дулаан хангамжийн системд нэвтрүүлсэн шинэ техник технологи, диспетчерийн хяналт удирдлагын автоматжуулсан системтэй танилцлаа.
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЛАА
Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлан ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн Дархан-Уул аймагт ажиллаж бизнес эрхлэгч, ААН, иргэдтэй уулзан зөвшөөрлийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой саналыг нь сонслоо.
Дархан-Уул аймгийн иргэд, бизнес эрхлэгчид хүний нөөцийн хүрэлцээгүй байдлаас үүдэн зөвшөөрөл авахад цаг алддаг тухай, стандартад тавигдах шаардлагууд бодит байдалд нийцэхгүй байгааг, архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхцөлийг шинэчлэх зэрэг хуулиас давсан шаардлага тавьдаг нь үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэлтэй байгааг уламжиллаа.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин тавьсан саналыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийллээ.
ШАР УСНЫ ҮЕРИЙГ ТОГТООН БАРЬЖ БАЙНА /2026.03.23 16:50 цаг/
Шарын голын чиглэл болон Хонгор сумын уулсаас урсан ирж буй усыг Дархан сумын 15 дугаар багийн даланд тогтоон барьж байна. Усны хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан хуримтлагдсан усыг зохицуулалттай урсгах, даланг хүчитгэх ажлыг эрчимжүүлж, “Силикат” ХХК, “Ган Буян Эрдэм” ХХК-ууд техникээр дэмжин ажиллаж байна.
Иргэдийг үерийн эрсдэлтэй бүсэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
ИРГЭД САНАЛАА ӨГНӨ ҮҮ
Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн саналыг авч байна.
Дарханчууд та бүхэн идэвхтэй оролцож, хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэт санал санаачилгыг гаргаж, дэмжээрэй.
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийтийн эдэлбэр газрын зам талбайн хог хаягдлыг багасгах, тохижилт үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг эхлүүлж байна.
Хүрээлэн буй орчны их цэвэрлэгээний ажилд тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллага, ААН, иргэд, СӨХ-үүд ойр орчмын 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэнэ.
Бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээнд иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол улсад Зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 105-н жилийн ойн баяр
Монгол цэргийн өдөр буюу Монгол улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 105-н жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон нийт эрчүүддээ хүргэе.
Хүндэтгэсэн:
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.АЗЖАРГАЛ



