Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 11 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 55 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 173 дуудлага хүлээн авчээ. Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны мэдээллийг цуглуулж бүрэн дуусгасан бөгөөд одоогоор судалгааны мэдээлэлд шинжилгээ хийх, боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
ИРГЭДЭЭС ЭРСДЭЛ АППЛИКЕШНД ИРҮҮЛСЭН 379 ЭРСДЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА
Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас хотын иргэдийн эрсдэлгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор "Эрсдэл" аппликешнийг нэвтрүүлэн 2 жил болж байна. Өнөөдрийн байдлаар иргэдээс тус цахим үйлчилгээнд 451 мэдээлэл бүртгэгдснээс 379 шийдвэрлэгдэж, 72 эрсдэл хүлээгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд руу хуваарилан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй
Бараат хогийн цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Дархан сумын агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн нэг нь “Бараат хог”-ийн цэгээс ялгарч байгаа утаа юм. Тус цэгт 60 гаруй жил жил хуримтлагдсан хур хогийг дарж булшлах, нүүлгэн шилжүүлэх ажлыг Дархан сумын Засаг даргаирэх 4 жилийн хугацаанд шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан хурлыг зохион байгууллаа. Нийт 6,2 км урттай 15 га талбай бүхий 40-60 метрийн гүн жалганд хуримтлагдсан хогийг булж устгах, нүүлгэн шилжүүлэхэд 9-н чиг үүрэг бүхий ажлын хэсэг ажиллана. Ажлын хэсэгт:
Дархан сумын ЗДТГ
Аймгийн Захирагчийн ажлын алба
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ
Байгаль орчны газар
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар
Аймгийн ерөнхий эдийн засагч
Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч
Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГ
ИРГЭДИЙН ИНДЭР УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
Байгаль, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах нь сэдэвт “Иргэдийн индэр” уулзалт хэлэлцүүлэг 2024.11.11-ний өдрийн 10.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд болох тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Манай аймагт зохион байгуулагдаж буй “Хүний Эрхийн нээлттэй өдөрлөг”-өөр хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалт хийх, олон нийтээс эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт хийх, ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд “Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг явагдаж Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн албаны 50 гаруй төлөөлөл оролцож байна.
Дархан-Уул аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой 10 асуудалд цаашид анхаарч үзэх шаардлагатай гэж үзжээ.
Тухайлбал:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй орчин бүрлүүлэх, хүрэлцээтэй орчин нөхцөл бүрдүүлэх төсвийг нэмэгдүүлэх,
-Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд руу чиглэсэн нарийн бодлого, хөтөлбөрийг гаргах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах,
-Хүүхэд хамгаалал, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад анхаарах,
-Зорилтод бүлгийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах зэрэг асуудлуудыг анхаарах шаардлагатай гэж Хүний эрхийн комиссоос үзэж байна гэв.
Дээрх асуудлуудыг аймгийн Засаг даргад мэдээллэж цаашдын бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө шийдвэртээ тусгаж ажиллахыг хүслээ.
ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАМГААЛАХ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ХХААХҮЯам, БОУАӨЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын үр тарианы талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ. Мод тарих ажлын нээлтэд ХХААХҮСайд Ж.Энхбаяр, БОУАӨСайд С.Одонтуяа, ЗГХА Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Дэлгэрэнгүй



