Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ХХААХҮЯам, БОУАӨЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын үр тарианы талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ. Мод тарих ажлын нээлтэд ХХААХҮСайд Ж.Энхбаяр, БОУАӨСайд С.Одонтуяа, ЗГХА Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг болон албаны бусад төлөөлөл оролцлоо.



