Иргэн, хуулийн этгээдээс 38 гомдол, мэдээллийг хүлээн авав
Иргэн, хуулийн этгээдээс 38 гомдол, мэдээллийг хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 03 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 38 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.26 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 102 дуудлага хүлээн авчээ.
ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Улаанбаатар хотын "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-н мэргэжлийн эмч нарын баг 2025 оны 03 сарын 25 наас 2025 оны 04 сарын 02ны өдрүүдэд, Дархан сумын 50 нохой 30 муурын үржил хязгаарлах мэс ажилбарыг хийхээр төлөвлөсөн байна. Иймд та бүхэн хариуцсан СӨХ-доо бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД ОРОЛЦЛОО
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн ээлжит форум “Европ, Монголын хотуудын хамтын ажиллагаа” сэдвээр Белги Улсын Брюссель хотноо энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэргүүн туршлага солилцох форум нь дээд түвшний, олон талын оролцоотойгоор явагдсан. Форумд Эрчим хүч, уур амьсгалын асуудлаар нэгдсэн дэлхийн хотуудын дарга нарын хэлэлцээр (GCoM), Хотын шилжилтийн хөтөлбөр (UTM) байгууллагуудын олон улс, бүс нутаг хариуцсан захирлууд оролцож Монгол орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн мэдээллийг авсан байна. Монголын орон нутгийн засаг захиргаад уур амьсгалын төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах, төслийн шаардлага хангахад дэмжлэг болох сургалт, аргазүйгээр дэмжин хамтарч ажиллах талаар ярилцжээ.
Форумаар дараах асуудлыг анхааран хэлэлцсэн байна.
• Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх Стратегийн олон түвшний түншлэлийн эвслийн (CHAMP) үйл ажиллагааг НАЙРАМДАЛ төслөөр дамжуулан хот, бүс, орон нутгийн хөтөлбөрт тусган, бодлого, хэрэгжилтэд өргөн нэвтрүүлэх
• GCoM-ийн Европ болон Азийн хотуудад үзүүлэх дэмжлэгийн танилцуулга. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй хамтран ажиллах
• Уур амьсгал, эрчим хүчний асуудлаар нэгдсэн дэлхийн хотын дарга нарын хэлэлцээрт (GCoM) Төв, Сэлэнгэ аймгууд гишүүнээр нэгдэх
• Хотын шилжилтийн хөтөлбөр (UTM), тус хөтөлбөрийн хотын санхүүжилтийн чиглэлээр хийж буй холимог санхүүжилтэд анхаарсан үндсэн үйл ажиллагааны товч танилцуулга, Монголын хотуудын тогтвортой шилжилтийг санхүүжүүлэх талаар ярилцжээ.
EU Delegation to Mongolia
САР ШИНИЙН БАЯР БОЛОХТОЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
Баярын өдрүүдэд гэр орон, ажлын байрандаа зул, хүж, лаа зэргийг унтрааж гарах, хараа хяналтгүй гал түлж орхихгүй байх, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байж галын аюулгүй байдлыг хангахыг Аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 26-28 ны өдрүүдэд агаарын температур буурч, нэмэх градуст шилжинэ. Үүнтэй холбоотойгоор Хараа голын дагуу мөс хотойх, цөмрөх үзэгдэл ажиглагдаж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явган явах болон авто тээвэр хийхгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Мөн томуу томуу төст өвчин, улаанбурхан, менингокок өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэхийг зөвлөж байна.
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас сар шинийн баярын өдрүүдэд орон байр, орон сууцыг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, орон нутгийн замд зорчихдоо зам тээврийн ослоос сэргийлэх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байхыг анхаарууллаа.



