ШАРИЛЖ УСТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Дархан-Уул аймаг 327.4 мянган га газар нутагтайгаас 6.2 хувь буюу 20.1 мянган га газар нутгийг төв суурин газар эзэлдэг. Төв суурингийн 441.6 га газар хог ургамлаар бүрхэгдсэн. Дархан сумын хэмжээнд ургаж байгаа хог ургамлын 75%-нь шарилж луулийн төрлийн ургамлууд байна гэсэн судалгаа байдаг. Манай аймагт ихэвчлэн цагаан лууль, урвуу гагдай, хүрэн ягаан ноной, ишгэн шарилж төрлийн хог ургамлууд зонхилон ургадаг. Урин дулааны улирал ирж хог ургамал ургах цаг эхэлж буйтай холбогдуулан “Ногоон хот” аяны хүрээнд шарилж устгалын бодис цацах, хадах, зүлэг мод тарих, модны тогоон дахь шарилжийг хэрхэн устгах талаар "Абая Гарден" ХХК шарилж устгалын мэргэжлийн байгууллагаас сургалт, мэдээлэл хийж байна. Сургалтад гэр хорооллын багуудын 50 гаруй хэсгийн ахлагч нар оролцож байна. Мөн өнжмөл шар өвсийг шатаах нь хөрс чийгээ алдаж хуурайших, мөн шимт хар болон бор шороон нимгэхэн давхарга хатаж, гэмтэх эрсдэлийг дагуулдаг гэж мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
ХОТОО ХОГГҮЙ ЦЭВЭРХЭН БАЙЛГАХАД ХҮН БҮР ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАХЫГ УРИАЛЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-ын Цэргийн штабаас хамтран зохион байгуулж буй “Эх оронч Дарханчууд” аяны хүрээнд Захирагчийн ажлын албатай хамтран:
- Зэвсэгт хүчний 330-р ангийн алба хаагчид хойд Дархан хаалганаас 40-р пост хүртэлх автозамын хажуугийн хөвөөг,
- ОБГ-ынхан Бурхантай уул, 25-р хорооллын энгэр хэсэг,
- Зэвсэгт хүчний 322 салбар, 301-р анги болон дүйцүүлэхийн алба хаагчид Бүрэг толгойн энгэр хэсгийн хогийг цэвэрлэж байна. /2025.04.17/
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 300 гаруй хүн өнөөдрийн ажилд гар бие оролцож байна.
Эх оронч сэтгэлгээ энгийн зүйлээс эхэлдэг. Хүн бүр хотоо хоггүй цэвэрхэн байлгахад хүчин чармайлт гаргахыг тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчид уриалж байна.
ДДС ТӨХК НЬ ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар тогтоол, Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Гол нуурын мөс цөмрөх, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ"-ний удирдамж, Улсын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот "Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлах зарим арга хэмжаэ авч хэрэгжүүлэх тухай" албан даалгавар, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр албан үүргийн хүрээнд аймгийн хэмжээнд байх үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн цэвэрлэгээг хийх Дархан-Уул аймгийн Онцгой комиссийн шуурхай штабын №03 тоот албан бичгийн дагуу Дархан сумын 13,14,15-р багийн нутаг дэвсгэрт байрлах 4148 метр үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг 2025 оны 4-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллаж байна.
Үүнд: Дархан сумын хэмжээнд үерийн уснаас хамгаалах ил болон далд бэлэн байдлыг хангуулах чиглэлээр аймгийн байгууламжийн ашиглалтын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу доторлогоотой болон доторлогоогүй үерийн далан сувгийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг “ДДС” ТӨХК-ний нийт 110 ажилтан гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 65 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 880 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 20 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 848 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, мөрдөн байцаалтын 1 хэрэгт нийт 1 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.
Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 33 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөцийн томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 125 дуудлага хүлээн авчээ.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ДАХИН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Төвийн бүсийн аймгуудын /Дархан, Сэлэнгэ, Төв/ бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс дахин 30 хоног хүлээн авч эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд БИЧИЛ ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн төслийн материалыг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газар нарийвчилсан судалгааг хийж, Төсөл сонгон шалгаруулах дэд хороо санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэнэ.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн оройны 17:30 цаг хүртэл
Төслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
✅Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, /Үүнээс 40 хүртэл хувийг эргэлтийн хөрөнгөд зарцуулж болно./
✅Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
✅Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
✅Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл;
Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
Уул уурхайн ханган нийлүүлэлт;
Зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх;
Цагаан алт хөдөлгөөн;
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
Шинэ хоршоо хөдөлгөөн
Холбоо барих: ЖДҮГ-ын 77485555-1 /Зээл, төслийн газар/
Төв аймаг: 90094169
Дархан-Уул аймаг: 99855557
Сэлэнгэ аймаг: 88992979 дугаарын утсаар авна уу.



