ТӨВ НОМЫН САН БАЙГУУЛАГДСАНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Төв номын сан байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр /2024.10.25/ Залуучууд театрт боллоо.
Төв номын сан жилд 5000 орчим байнгын уншигчтай, 90.000 гаруй боть номоор уншигчдадаа үйлчилдэг байна. Сүүлийн гурван жилд 88 төрлийн соёл, олон нийтийн ажлыг 754 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 71359 уншигчдыг хамруулжээ. Ойн хүрээнд зохион байгуулсан “Нэг уншигч- Нэг ном” номын хандивын аянд 550 боть ном цугларсан байна. Орон нутгийн сонин хэвлэлийг цахимжуулах ажлын хүрээнд “Найрамдлын Дархан” сонины 1965-1990 оны хооронд хэвлэгдсэн дугаарыг цахимжуулжээ.
Мөн аймгийн Төв номын сан нь сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр аймагтаа 98 хувьтай үнэлэгдэж, аймгийн Засаг дарга Б.Азжаргалын дэмжлэгээр хорин сая төгрөгийн санхүүжилт хийгдэж, 600 гаруй боть номоор фондоо баяжуулсан байна.
Дархан хотын номын сангийн үйлчилгээг өнгөлж яваа бүх номын санчиддаа 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ДАРХАНД ХУВАНЦАР САВЫГ ИРГЭДЭЭС ХУДАЛДАН АВЧ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛНО
Аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан 2022-2032 оны хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Боловсролын газар, “Эс И Эс Эл смарт солюшн” ХХК, “MCS coco cola” ХХК, “Тотал Дистрьюбишн” ХХК хамтран санамж бичигт гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй



