БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ААНБ-ЫГ ДЭМЖИЖ, САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ИЛҮҮ САЙЖРУУЛНА
“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгаас анх удаа Төвийн бүсийнхэн цаашдын хөгжлөө хамтдаа ярилцахаар Дархан хотноо нэг дор чуулаад байна.
Чуулганд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож байна.
Төвийн бүс нь Монгол Улсын хөгжлийн стратегийн төв юм. Хувийн хэвшлийн ААН-үүдийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах замаар бүсчилсэн хөгжлийг идэвхтэй явуулж, амжилттай хэрэгжүүлнэ гэж бодлого тодорхойлогчид үзэж байна.
Энэ хүрээнд Тусгай бүс, Хуурай боомт, Чөлөөт бүс, Үйлдэрлэл технологийн паркуудад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн борлуулалтын сувгуудыг дэмжих шаардлагатай. Борлуулалтын бүсүүдийг 21 аймагт 70 суурин төв, 91 хөгжлийн төвүүдийг байгуулахаар тооцсон. Орон нутгийн хөгжлийн 10 төвийг төвийн бүсэд байгуулахаар төлөвлөжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6361 хоршоо байгуулж 66 мянга орчим малчин гишүүн болсоны 700 гаруй нь төвийн бүсээс байна. Таван сарын хугацаанд нийт 14808 малчинд 517 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Төвийн бүсийн хэмжээнд ХАА-г дэмжих чиглэлд 80.6 тэр бум төгрөгийн санхүүжилт олгогджээ.
Мөн Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд тухайлбал Дархан-Уул аймагт барилга орон сууц, дэд бүтэц, хот төлөвлөлт, хүнд үйлпвэр, хөнгөн үйлдвэр, их дээд сургууль зэрэг чиглэлд 11 төсөл хөтөлбөр хэоэгжиж байна. Төв аймагт 14, Сэлэнгэ аймагт 10 төсөл хэрэгжиж байна.
Дархан-Уул аймаг дулааны эрчим хүчний 30 хувийн нөөцтэй. Өсөн нэмэгдэх хүн ам, айл өрх, ААН-ийн тоо, хэрэглээнээс хамааран энэ нөөц 2027 он гэхэд дуусна. 2028 оноос Улаанбаатар хоттой адилхан болох эрсдэлтэй. Тиймээс дулаан хангамжийн хоёрдогч эх үүсвэрийг тодорхойлж бий болгохоор шат шатандаа бодлогын бичиг баримтаа боловсруулан тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид Төвийн бүсийг ХАА, газар тариалангийн бүс нутаг болгон кластераар хөгжүүлэхээр зорьж байна. Тиймээс Дархан хотод ХХААХҮЯ-ыг нүүлгэн төвлөрүүлсэн. Энэ нь Засгийн газрын бодлого бодитоор хэрэгжиж байгааг харуулж байгаа юм.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хүний хөгжлийн бодлогыг илүү нарийвчлан тодорхойлж, системчлэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж харж байгааг Монгол Улсын Шадар сайд онцоллоо.
СӨХ-НЫ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дархан сумын хэмжээнд нийт 43 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбоод нь Дархан сумын нийтийн зориулалттай 221-н орон сууцны 16000 гаруй оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Аймгийн Захиаргчийн ажлын алба, Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Галбаатар, СӨХ-ны Дархан салбар зөвлөлтэй хамтран 2024 оны11 дүгээр сарын 22-ны өдөр “НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ”, “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ” тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг СӨХ-дын захиралуудад зохион байгууллаа.
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг энэ сарын 26-нд улс орон даяар тэмдэглэнэ
Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.
Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.
Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хянан шалгах чиг үүрэг” чуулга уулзалтыг зохион байгуулна.
Мөн их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ДАРХАНЧУУДАА ХАМТДАА ЦАС, МӨСӨӨ ЦЭВЭРЛЭЦГЭЭЕ
Цас их хэмжээгээр орсны улмаас гадна орчинд халтиргаа, гулгаа үүсэн явган зорчигч болон автомашины зорчих хөдөлгөөнд сөргөөр нөлөөлж байгаа тул, төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод 50 метр хүртэлх нийтийн газрын цас мөсийг цэвэрлэн, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахыг уриалж байна.
Дэлгэрэнгүй
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийн талаар санал солилцлоо.
Дархан-Уул аймгийн хувьд хүн амьдрахад хамгийн таатай хот хэмээн нэрлэгдэж байгаа. Энэ ч утгаараа Улаанбаатар хотоос шилжин ирэгсдийн тоо жилээс жилд хурдацтай нэмэгдэж байна.
Үүнийг дагаад шинээр баригдах хороолол, хотхон ихсэж буй нь дулааны хэрэглээг эрс нэмэгдүүлж, мөн мега төсөлтэй холбоотой цахилгаан хангамжийн хэрэглээ өсөж байна.
Иймд Дархан хотод эрчим хүчний хангамжийн хэрэгцээ шаардлагыг ойрын болон дунд хугацаанд хэрхэн хангах, ямар бодлого төлөвлөлт барьж ажиллах, хоёр дахь эх үүсвэрийг барих эсэх талаар ярилцан, цаашид эдийн засгийн өгөөжийг тооцож, бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхэд тусган, мэргэжлийн заавар, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Зааврын төсөлд санал авч байна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 5 дугаар тогтоолын хавсралтаар “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн маягт”-ыг, “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийн маягт”-ыг, “Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт”-ыг тус тус шинэчлэн баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.4.3, Авлигын эсрэг хуулийн 18 дугаар сарын 18.2.1 дэх заалт болон Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсгийн 1.6-д “Мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар мэдээлэл өгөх журам, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарыг хүлээн авч бүртгэх бүртгэлийн болон мэдээ, тайлангийн маягт, мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах зааварчилгааг Авлигатай тэмцэх газрын дарга батална.” гэж тус тус заасныг үндэслэн ХАСХОМ, ХАСУМ, Ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт нөхөх зааврын төсөлд санал авч байна. Энэхүү зааврын төслийг баталснаар нийтийн албаны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа болон захиргааны хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн актад ямар нэгэн өөрчлөлт орохгүй ба тухайн байгууллагад хүний нөөцийн хэрэгцээ, санхүүгийн үр дагавар үүсэхгүй болно.
Төсөлтэй холбоотой саналаа baasandelger@iaac.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 70110252



