ШИНЭЭР АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ БУЙ ААНБ-УУДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАНА
Дархан-Уул аймаг 2024 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Б.Азжаргалд “Дэлгэрэх Бат Дэвжих” ХХК, “Очир ган бетон” ХХК-аас үйл ажиллагаатай танилцах хүсэлт тавьсны дагуу өнөөдөр /2024.12.09/ газар дээр нь ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
Тус ААНБ-уудаас тавьсан санал хүсэлтийг аймаг орон нутгаас шийдвэрлэн, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, шинээр ажлын байр бий болгож байгаа тул дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ДАРХАНД ХОЁРДОГЧ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАРИХ БАЙРШЛЫГ ТООЦООЛОН СУДАЛЖ БАЙНА
Дарханд шилжин ирэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад шинээр баригдах хороолол, хотхон ихсэж буй нь дулааны хэрэглээг эрс нэмэгдүүлж, мега төсөлтэй холбоотой цахилгаан хангамжийн хэрэглээ өссөн үзүүлэлтэй байна. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн санаачлагаар Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд хоёрдогч эх үүсвэрийг барихаар төлөвлөн ажиллаж байна.
Өнөөдөр /2024.12.09/ аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл Дархан хотод дулааны эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрийг барих байршлыг тодорхойлон судалж байна.
АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД 80 АЛБАН ТУШААЛТАН ХАМРАГДЛАА.
АТГ-аас Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан 21 аймаг, аймаг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалт өнөөдөр /2024.12.05/ Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж 80 гаруй удирдах албан тушаалтан хамрагдлаа.
Сургалтаар авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв. Энэ хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн ахлагчтай ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцоос жил бүрийн 12 сарын 9-ний өдрийг авлигын эсрэг, олон нийтэд авлигын гэмт хэргийг таниулах, ойлголтыг нэмэгдүүлэхээр зарласнаас хойш жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцод 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн байна.
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ӨНӨӨДӨР БУЮУ /2024.12.05/ “ОУХТөв”-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нээлттэй хаалганы өдөрлөг 2024.12.05-ны өдөр Олон улсын худалдааны төв-дотор 10:00-16:00 цагийн хооронд явагдаж байна. ӨДӨРЛӨГӨӨР:
- Айл өрхийн гэрээ хийх, сунгах
- Дуудлага хулээн авах
- ХХУ-ны тоолуур суурилуулах
- Барилгын дулаан алдагдлыг тодорхойлох
- Дулаан хангамжийн талаар санал хүсэлт авч шийдвэрлэх
- ДЭХ-ний төлбөр хураан авах
- “DDS апплейкшн” танилцуулах арга хэмжээ зохион байгуулах тул хэрэглэгч Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
ШУУРХАЙ БҮЛЭГ ДӨРВӨН СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол улсын Шадар сайдын 103-р тушаал, аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээг газар дээр нь хийх зорилготой дөрвөн сумдад найман шуурхай бүлэг өнөөдрөөс /2024.12.04/ ажиллаж эхэллээ.
Тус шуурхай бүлэгт 4-5 хүний бүрэлдэхүүнтэй төрийн албан хаагчид малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцан эрсдэлийн үнэлгээ гаргаж малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж мэргэжлийн заавар зөвлөмж өгөх юм.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан хөтөлбөрт хамрагдаж зээл авсан 120 малчин өрхөөс санал хүсэлт авч, зээлийн зарцуулалт болон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
БИД 7737-7700 ДУУЛЛАГЫН УТСААР ДУЛААН ХАНГАМЖТАЙ ХОЛБООТОЙ ДУУДЛАГЫГ 24 ЦАГИЙН ТУРШ ХҮЛЭЭН АВЧ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Та дуудлагын төвийн оператортой холбогдсоор:
7737-7700-1:
Айл өрхийн
• Халаалтын системийн гэмтэл
• Халаалтын системийн доголдол
• Хэрэгцээний халуун усны гэмтэл
• Хэрэгцээний халуун усгүй хүйтэн
• Тоолуур суурилуулалт
• Хэрэгцээний халуун усны тоолуураас ус алдсан зэрэг ДУУДЛАГА өгөх боломжтой
7737-7700-2:
• Халаалтын цогц төхөөрөмжийн тохируулга
• Ялтсан халаагчийн тохируулга зүгшрүүлэг
• Гадна дулааны шугам, дотор системд засвар үйлчилгээ хийх
• Шахалт хийх
• Бүх шугам тоноглолд даралтын туршилт хийх



