Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.
Эх оронтой, эрх чөлөөтэй байх их хувь заяа билээ.
Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба
Эрчим хүчний системийн ачаалал 1614МВт хүрчээ
Эрчим хүчний системийн 2024.12.22-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1614 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 18 МВт-аар, импорт 14 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Хэрэглэгч та гэр ахуйн болон офисын цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой.
Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож, эрчим хүчээ хэмнэцгээе!
ИРГЭДИЙН ИНДЭР-ДУЛААН ХАНГАМЖ
Дулаан хангамжийн үйл ажиллагааны чиглэлээр иргэдээс санал хүсэлт хүлээн авах #ИРГЭДИЙН _ИНДЭР нээлттэй уулзалтыг 2024.12.26-нд 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулна. Иргэд та бүхэн уулзалтад биечлэн оролцох болон 7037-1212 дугаарын утсаар мөн фэйсбүүкээр санал, хүсэлт, асуултаа ирүүлээрэй.
АОК ХЭСЭГЧЛЭН ХУРАЛДАЖ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2024.12.23/ хэсэгчлэг хуралдлаа. Хуралдаанаар өвөлжилт, цаг агаарын байдал, ханиад томууны дэгдэлт зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шаардлагатай зарим үүрэг даалгаврыг өглөө.
Дархан-Уул аймгийн хувьд одоогоор өвөлжилт хүндрээгүй хэвийн. Нийт нутгаар цасны зузаан 10см хүртэл байна. Томуу, томуу төст өвчинтэй холбоотой амбулаторийн үзлэг өмнөх 7 хоногоос 20 хувиар буурсан. Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон нэмэлтээр нийт 154 ор дэлгэсэн. Эмчилгээ үйлчилгээ хэвийн байна.
Аймгийн хэмжээнд цаг үеийн нөхцөл байдал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хэмжээнд хүрээгүй. Гэхдээ өвөлжилт хүндэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдээ тодотгохыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.
Мөн:
- Өнөөдрөөс эхлэн 1,2-р ангийн сурагчдын амралт эхэлж буйтай холбоотой хүүхдүүдээ малд явуулахгүй байхыг малчид, мал бүхий иргэдэд анхааруулахыг ОБГ, МТА-нд,
- Галлагааны улиралд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ил задгай үнс нурам асгахгүй байх, галын болон, угаарын хийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулахыг аймгийн ОБГ, МТА-нд,
- Агаарын чанар, цаг уурын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг АОК-ын ШШ-д 7 хоног бүр гаргаж өгч, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухайд нь өгөхийг УЦУОШГ, МТА-нд,
- ЗГ-ын тогтоолоор бүрдүүлдэг аймаг, сумдын аюулгүй нөөцийг газар дээр нь биечлэн шалгахыг ХХААГ-ын даргад тус тус үүрэг болголоо.
Аймгийн ОК-т иргэд, ААНБ-аас цугласан 13 нэр төрлийн 55.7 сая төгрөгийн бараа, материалыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед малчдад тусламж болгон олгохоор шийдвэрлэлээ.
Өгсөн үүрэг даалгавартай холбоотой хэрэгжилтийн тайлан мэдээллийг аймгийн ОК-ын Шуурхай штабт хүргүүлэхээр тогтлоо.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2025-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дархан-Уул аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол ардын нам, Арчилсан нам, Бие даагчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан, нам иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн санал, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан саналыг үндэслэн боловсруулж, хуулийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа.
Аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 01-А/455 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өнгөрсөн хугацаанд 4 удаа хуралдаж, нийт 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 33 байгууллагаас 301 санал авч шаардлагатай саналуудыг АЗДҮАХ-ийн төсөлд тусгажээ.
Иргэд, ААНБ, ИТХ-ын төлөөлөгчдөөс нийт 4962 саналыг ирүүлснийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган Орон нутгийн хөгжил ба бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 4 бүлгийн хүрээнд нийт 27 зорилго, 74 зорилт, 115 үйл ажиллагаатайгаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна.
Аймгийн ИТХ хуульд зааснаар нэг сарын дотор аймгийн ЗДҮАХ-ийн төслийг хуралдаанаараа хэлэлцэн батлах юм.
ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЭХ АНХААРУУЛГА
Айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засч байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж;
-Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
-Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
-Гэрлийг олон цагаар асаахгүй байх
-Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
-Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
-Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг анхааруулж байна.
Эх сурвалж: ДСЦТС ХК



