ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАНЫ ЖЕНДЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ БАГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн захиргааны албаны жендэрийн төлөв байдлын судалгааг хийх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Дээр дурдсан ажлын хүрээнд орон нутгийн төрийн захиргааны байгууллага, албан хаагчдын жендэрийн төлөв байдлыг судлах зорилгоор судлаачдын баг Дархан-Уул аймагт 1-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд ажиллаж байна. Судлаачдын баг аймгийн удирдлагатай уулзалт хийх, орон нутгийн түвшний хэлэлцүүлэг зохион байгуулах, албан хаагчидтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийж асуулга судалгаа явуулна. Судалгааны үр дүнгийн тайланг УИХ-д тайлагнах юм.
СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ -СУРГАЛТАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА
Европын холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төсөл, Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөл, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран төрийн албан хаагчдыг чадавхжуулах 10 модуль сургалтыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн. 2024 оноос эхлэн өнгөрсөн хугацаанд 4 сургалтыг амжилттай зохион байгуулж төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай, улс төрийн нийт 200 гаруй албан хаагчийг хамруулаад байна.
Энэ удаа "Сэтгэлгээний хөгжил" сэдэвт сургалтыг зохион байгуулж чиглүүлэгч багшаар Эдүкэйтэд Энтрепрайсын үүсгэн байгуулагч О.Энхзул ажиллаж байна.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг нутагшуулах явцад төрийн албан хагчид сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлж өөрчилж харилцаа хандлагын хувьд ямар байх ёстой вэ гэдэг агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон байдлаар сургалт явагдаж байна.
EU Delegation to Mongolia
ДДС ТӨХК-ы үйл ажиллагаатай танилцлаа.
Дархан хотын менежер Я.Бат-очир, Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил, инженерийн байгууламж шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганбаяр нар өнөөдөр /2025.01.14/ “Дарханы дулааны сүлжээ ТӨХК"-ийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж газар дээр нь ажиллалаа.
Уулзалтаар тус компанийн удирдлагууд байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа, дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээ, тулгамдаж буй асуудлууд, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологийн талаар танилцуулга мэдээллийг хийв. Мөн 64 жилийн түүхтэй их хотын дулаан хангамжийн ойрын болон хэтийн төлөвлөлтийн талаар харилцан санал бодлоо солилцсон байна.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол хэлний тухай хуулийн 11.1.4.-т төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий. Энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Дэлгэрэнгүй
ДАРХАН-УУЛ АЙМАГ “ШИЛДЭГ ЦАХИМ АЙМАГ”-ААР ХОЁР ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА
Монгол улсын төрийн бодлого шийдвэр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомж, цахим шилжилтийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлыг идэвх санаачлагатай хурдтай биелүүлж, ухаалаг хот болох эхлэлээ тавин урагшилж, хийж бүтээсэн ажлаараа Мэдээлэл технологийн салбартаа 21 аймгаа манлайлан тэргүүлж 2023, 2024 оны хошой аварга болж оны Шилдэг аймгаар тодорч цомын эзэн боллоо.
”МӨНГӨН ӨВӨЛ-2024" БАЯРЫН ЦЭНГҮҮНД УРЬЖ БАЙНА
Дархан-Уул Аймаг нь Дарханчууддаа зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Мөнгөн өвөл” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 2025 оныг угтах үдшийн цэнгүүнийг 21:00 цагт эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тодруулбал, Найрамдал талбайд 18.00 цагаас эхлэн тусгайлан бэлдсэн дэлгэцээр цаг үеийн дуу хуур, байгууллагуудын баярын мэндчилгээ зэргийг хүргэх юм.
21:00 цагаас хойш Залуучууд театрын болон чөлөөт уран бүтээлчид, хамтлагуудын урлагийн тоглолт, үзүүлбэрүүд Найрамдал талбайд тасралтгүй тоглогдох тул иргэд та бүхнийг шинэ оноо хамтдаа төв талбайдаа угтахыг урьж байна.



