ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Найрамдал төсөл, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран төрийн албан хаагчдыг чадавхжуулах 10 модуль сургалт зохион байгуулж байгаа. Өнөөдөр /2025.01.30/ “Системийн сэтгэлгээ” зургаа дахь модуль сургалтад 40 албан хаагч хамрагдаж байна. Сэдвийн хүрээнд албан хаагчид байгууллагынхаа алсын хараа, эрхэм зорилгод тулгуурлан стратегийн төлөвлөгөө боловсруулах ойлголт, мэдлэгтэй болох юм. Чиглүүлэгчээр “Гэрэлт амжилтын түлхүүр” ТББ-ын багш нар ажиллаж байна.
"Хурдан" цэг
Дархан-Уул аймгийн хэмжээнд 12 байршилд “ХУРДАН” цэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилд 42 мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэж байна.
“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газaр” нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “20 минутын хот” концепц буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг 486 байршилд байрлах “ХУРДАН” цэг, 237 байршилд байрлах “ХУРДАН” киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр тус тус дамжуулан хэрэгжүүлдэг билээ.
Дархан-Уул аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
ГАМШГИЙН ХОХИРЛЫГ БУУРУУЛАХ ГАНЦ АРГА ЗАМ НЬ ТҮҮНД БЭЛТГЭХ, БЭЛЭН БАЙХ ЯВДАЛ ЮМ.
Газар хөдөлбөл яах вэ?
Гал түймэр гарвал яах вэ?
Ган зуд, салхи шуурга тохиовол хэрхэх вэ?
Олон нийтийг хамарсан осол аваар болбол хэрхэх вэ?
Өнгөрсөн 2023 онд тохиолдож болзошгүй гамшгийн үнэлгээг эртнээс төлөвлөн хийж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажилласнаар болзошгүй хохирлыг 60 гаруй хувиар бууруулж чадсан дүн мэдээ гарчээ.
Иймд Шадар сайд С.Амарсайхан тохиолдож болзошгүй гамшиг осолд бэлэн байх, үндэстнээрээ сөрөн тэсвэрлэх чадавхтай болох тухай байнга сануулж, ихэд анхаарч байгаа аж.
Байгууллагын удирдлагын систем-программын шаталсан сургалт явагдлаа
Мэдээлэл технологийн алба ОНӨААТҮГ-аас Эйбл Софт ХХК-тай хамтран байгууллагын удирдлагын систем #ERP программын шаталсан сургалтыг өнөөдөр /2025.01.27/ аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгуулж байна.
Сургалтад хэлтэс, агентлагууд, төрийн өмчит байгууллагуудын системд бүртгэлтэй админ болон хүний нөөцийн нийт 100 орчим албан хаагч, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж байна.
Жич: Монгол Улсын Засгийн газар 2023 оноос хоёр аймгийг жишиг, цахим аймаг болгох санаачилгыг гаргасан. Үүний нэг нь Дархан-Уул аймаг юм. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил хамтран аймгийн хэмжээнд ухаалаг тоолуур, тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн систем, иргэдэд зориулсан апп зэрэг цахим 10 системийг амжилттай нэвтрүүлээд байна.
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Дархан-Уул аймгийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр аймгийн Засаг дарга хэлтэс агентлаг, албадын удирдлагуудад зарим үүрэг чиглэлийг өглөө.
Бүх үйл ажиллагааныхнаа үндэс суурийг хүний эрхийг дээдэлж ажиллахад чиглүүлэх,
Такси үйлчилгээг цэгцэлж бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж иргэдэд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх,
Төрийн албан хаагчдыг энэ онд багтаан эрт илрүүлэгт хамруулах,
Сар шинийн баярыг тохиолдуулаад “Нэг байгууллага 5 өрх” аяныг өрнүүлж нийгмийн зорилтод бүлгийн айл өрхүүдэд туслах,
Төрийн бүх байгууллагууд нийтийн бие засах газрыг гаргах,
Байгууллагынхаа нийт төсвийн 3 хүртэлх хувийг ахмадууддаа зориулах,
Авлига ашиг сонирхолгүй аймаг болох зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид, удирдлагууд манлайлал үзүүлэх, ёс зүйг эрхэмлэх,
Бүх шатны төрийн байгууллагууд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхэд гойд анхаарахыг үүрэг болголоо.
ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Прокурор, Цагдаагийн газраас Дархан-Уул аймаг дахь ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад эрүү, зөрчлийн тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалтыг 1-р сарын 21-31-ний хооронд зохион байгуулж байна.



