Хогийн савыг зориудаар шатаахгүй байхыг анхааруулж байна
Иргэдэд хогоо ойрхон хаях нөхцлийг бүрдүүлж стандартын дагуу сав байрлуулсан ч хариуцлагагүй үйлдлүүдээс болж эрсдэл нэмэгдэж байна. Иймд:
Иргэд үнсээ тусгай саванд хаяхШатамхай зүйлсийг хогийн саванд хийхгүй байх
Хогийн савыг зориудаар шатаахгүй байхыг анхааруулж байна. Дархан хотын хог тээвэр ОНӨААТҮГ-аас
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
Дархан сумын 16-р багт байрлах 20-ийн төглийн ногоон байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээг хийж өнгө үзэмжийг сэргээлээ.
Дэлгэрэнгүй
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
"Ногоон хот" аяны хүрээнд Дарханчуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай "I Love Darkhan" төглийн өнгө үзэмж, гадна тохижилтыг сайжрууллаа. "Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ"-т талархал илэрхийльe.
ОРОН СУУЦНЫ АЙЛ ӨРХИЙН БОХИР УСНЫ ГАДНА ХУДГИЙН УГААЛГА, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Дархан хотын нийтийн эзэмшлийн орон сууцны хорооллуудад байрлах бохир усны гадна худгуудын угаалга, цэвэрлэгээний хаврын ажил эрчимтэй хийгдэж байна. Уг ажлыг "Дархан-Ус Суваг" ХК-ийн Орон сууц хэрэглэгчийн алба хариуцан гүйцэтгэж байна. Манай байгууллага жилд хоёр удаа төлөвлөгөөт байдлаар гадна худгийн цэвэрлэгээг тогтмол хийдэг. Гэсэн хэдий ч иргэдийн хариуцлагагүй хэрэглээнээс үүдэн бохир хальж гадагш урсах, шугам бөглөрөх, улмаар хохирол үүсэх эрсдэл байсаар байна. 00-ийн цаас, хүүхдийн живх, шалны алчуур, ариун цэврийн хэрэглэл зэргийг бохирын шугамд урсгах нь бөглөрөл үүсгэж, худгийн ажиллагааг доголдуулдаг. Хогоо суултуурт биш хогийн саванд хийж хэвшицгээе!
Цэвэр орчин — Хамтын хариуцлага
"Дархан-Ус Суваг" ХК
ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ,ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ.
Аймгийн онцгой комисс болон Засаг даргын захирамжийн дагуу "Дархан-Ус Суваг"ХК-ийн нийт 150 гаруй ажилтнууд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж дуусгалаа.Хаврын улиралд үүсэх үерийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг багасгах зорилгоор тус компанийн ажилтнууд /2025.04.04/-нд 5, 6, 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланг цэвэрлэх ажлыг хийж нийт 6 машин хогийг зориулалтын газар асгалаа.
Дархан хотын соёлтой залуусыг хогоо зориулалтын газарт хаяж байхыг УРИАЛЖ байна.
"Дархан-Ус Суваг"ХК
Дархан хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хаврын цэнэг усалгаа эхэллээ.
Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ нь ногоон байгууламжийн цэнэг усалгааг эхлүүллээ.
Дэлгэрэнгүй



