НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
"Ногоон хот” тохижилт үйлчилгээний сарын ажлын хүрээнд өнөөдөр /2025.04.22/ Дархан сумын 10, 11 дүгээр багийн 50 гаруй худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагын төлөөлөлтэй аймгийн Захирагчийн ажлын албанаас хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар нийгмийн хариуцлагын хүрээнд “Бурхантын гудамжинд” Дарханчуудын хэлдгээр 380 айлын нүүр эгнээний аж ахуйн нэгж байгууллагууд хотын стандартын дагуу гадна орчны тохижилтын ажлыг 5 дугаар сард хийж өнгө үзэмжээ сайжруулахаар болсон байна. Мөн энэ ажил Дархан сумын “Ардын өргөн чөлөө” гудамжинд хийгдэхээр нэгдсэн төлөвлөлтийн зургийг мэргэжлийн байгууллагаас гаргахаар ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор "Дархан-Ус Суваг"ХК-ийн ажилчид өнөөдөр /2024.04.22/ хаврын их цэвэрлэгээг зохион байгуулан, эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэн ажиллалаа.
ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛБАНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАЛАА
Түлш эрчим хүчний алба, тусгай зориулалтын мэргэжлийн анги бүрэлдэхүүний гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлын урьдчилсан үзлэгийг өнөөдөр /2025.04.29/ аймгийн Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байна. Үзлэгт Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Дарханы дулааны сүлжээ ТӨХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн Дархан салбар, Дулаан Шарын гол ТӨХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зэрэг дэд бүтцийн байгууллагын нийт 170 гаруй хүний бүрэлдэхүүн гамшгийн үеийн бэлэн байдлын урьдчилсан үзлэгт хамрагдаж хүн нэг бүрийн үүргэвчний эд зүйлсийг шалгуулан бэлэн байдлыг хангалаа.
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР УНТРААХ БҮЛГҮҮДИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ
Дархан-Уул аймаг ой, хээрийн түймрийн шар буюу эрсдэлтэй түвшинд байна. Монгол Улсын Шадар сайдын 01 тоот тушаал, ОБЕГ-ын даргын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх чиглэлээр гарсан 02 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд хаврын хуурайшилтын улирлын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, мэргэжлийн анги, сайн дурын бүлгийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд хүн тус бүрйин хувийн бэлтгэл, багаж техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, тэдгээрийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, түймэр унтраах дадлага сургууль хийлгэж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэг олголоо.
Дадлага сургуулилтад 9 үйлдвэр аанб-ын 12 бүлэг, 4 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиуд оролцож байна.
Хаврын улиралд хуурайшилт ихсэж болзошгүй ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Ой, хээрийн түймрийн 80-90 хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна. Тиймээс аанб, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.
ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамтарсан ажлын хэсэг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ худалдан борлуулж буй зах худалдааны төв, супер маркетууд, ногооны зоориудад хийж буй төлөвлөгөөт бус хяналт шалгалт үргэлжилж байна.
Удирдамжийн хүрээнд хяналтын улсын байцаагчдын томоохон зах, худалдааны төв, зооринд хадгалагдаж байгаа болон худалдан борлуулж байгаа жимс, жимсгэнэ, үр тариа, төмс хүнсний ногооноос түүвэрчилсэн дээжийг авч Стандарт хэмжил зүйн хэлтсийн Сорилтын лабораторид пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийж байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
4-р сарын 25-ны өдөр Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилж, хүчтэй шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
4-р сарын 25-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.



