Хаягдал хуванцарыг байгальд ээлтэй барилгын материал болгон ашигладаг Финланд компанитай уулзлаа
Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга болон Хог тээврийн газрын удирдлагууд хаягдал хуванцарыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ шийдлийг судлах хүрээнд Финланд улсын “Block Solutions OY” компанийн төлөөлөлтэй уулзлаа.Тус компани нь хуванцар хаягдлыг боловсруулж, барилгын зориулалттай блок үйлдвэрлэн, түүгээр байшин, барилга барих байгальд ээлтэй, инновацлаг технологийг дэлхийд нэвтрүүлээд байгаа юм. Эдгээр блок нь хөнгөн, дулаан хадгалах чадвартай, угсрахад хялбар зэрэг давуу талтай бөгөөд хаягдлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй. Уулзалтын үеэр талууд хог хаягдлыг үр ашигтай дахин боловсруулах, эко барилгын материал үйлдвэрлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, ирээдүйд хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо. Энэхүү уулзалт нь байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, шинэлэг шийдлүүдийг нутагшуулах чухал алхам болж байна.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОХУ-ЫН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, НБХ-ийн дарга Н.Цасчихэр, ГХБХБГ-ын дарга Д.Батчулуун, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Дэлгэрбаяр нар өнөөдөр /2025.04.28/ ОХУ-ын Ази номхон далайн бүс хариуцсан олон нийтийн холбооны ерөнхийлөгч Владимир Бирюковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, ОХУ болон Санкт-Петербург, Дархан хотын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, олон нийтийн оролцооны үйл ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.
Дархан-Уул аймгийн Барилгачдын холбоо, ОХУ-ын Ази номхон далайн бүстэй 2024 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд ОХУ-аас барилгын салбарын бүтээгдэхүүн тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн өнөөдрийн уулзалтаар боловсрол, спорт зэрэг нийгмийн салбарт болон хөдөө аж ахуйн чиглэлээр ч хамтран ажиллах боломжтойг талууд харилцан илэрхийллээ. Ялалтын баярын босгон дээр талуудын хийсэн уулзалтын үр дүн, хамтын ажиллагааны хүрээнд цаашид харилцан ашигтай, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг талууд онцоллоо.
500 КГ ХУВАНЦАР ХАЯГДЛЫГ АНГИЛАН ТУШААЛАА
Дархан-Уул аймаг нь хуванцар хог хаягдлаа ангилан дахин боловсруулж хуванцрын хаягдалгүй аймаг болохоор зорьж байгаа билээ. Энэ хүрээнд Дархан сумын спортын ордон нь өнгөрөгч оны сүүлээс эхлэн хуванцар хогоо ангилан 5 сарын хугацаанд нийт 500 килограмм хуванцар хог хаягдлыг тушаасан байна.
Өнөөдөр буюу 4-р сарын 28-ний өдөр 180 килограмм хуванцар хог хаягдлыг ангилан дахин тушаалаа.ХУВАНЦРЫН ХАЯГДАЛГҮЙ БАЙГУУЛЛАГА БОЛЦГООЁ.
СЭЛЭНГЭД ГАРЧ БУЙ ТҮЙМРИЙГ УНТРААЛЦАХААР ДАРХАНЫ ОБГ-ААС 3 БҮЛГИЙН 30 ГАРУЙ АЛБА ХААГЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдад гарсан түймэрт Дархан-Уул аймгаас ОБГ-ын дарга, хурандаа А.Алтансүхээр ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэг үүрэг гүйцэтгэж байгаа бол өнөөдөр /2025.04.29/ ахин 12 хүний бүрэлдэхүүнтэй 1 нэг бүлэг нэмэлтээр гарч байна. Бүсэд гарсан ой хээрийн түймэрт тухайн бүсэд харьяалагдах 7 аймгийн аврагч, гал сөнөөгчид үүргийн дагуу ажилладаг. Түймэр унтраалцахаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгч, хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн ханган гаргаж байгааг Дархан-Уул аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Х.Энхнасан хэлэв.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/ гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм байна. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурамд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг хурандаа Ц.Ганзориг мэдээлжээ.
ЭХ ОРНОО АВРАН ХАМГААЛАХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ.
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ.
ШАР ӨВС ШАТААХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд байгаа тул болзошгүй ахуйн болон ой хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар "Бид бүтээнэ "ХХК -ний Нийгмийн хариуцлагын хүрээнд гадна талбайн цэвэр орчин, аюулгүй бүс болгож дараах тохижилтын ажлуудыг гүйцэтгэв.
- Машин зам болон явган замын тэшилгээ
-Гадна талын гэрэлтүүлэг
-Гадна талын камержуулалт иж бүрэн хийгдсэн
Хүн бүхэн хоггүй орчинд амьдрахын тулд хог хаяхгүй байцгаая



