2026 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ ЦАХИМААР АВАХ АЖИЛ УЛС ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026 онд сум, дүүргийн ОНХС-ийн санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтад иргэдийн санал авах ажил үргэлжилж байна. Жил бүр 6 дугаар сарыг дуустал хийгддэг санал авах ажлыг ихэвчлэн цаасаар авдаг байсан бол 2022 оноос “ОНХС” гар утасны аппликейшн ашиглан цахим хэлбэрээр авч эхэлсэн. Иргэн та "ОНХС" гар утасны аппликейшн ашиглан 2025 оны ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжих хөрөнгө оруулалтад 6 дугаар сарын 15 хүртэл саналаа өгөх юм.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, нэг дор, уялдаа холбоотой байх үүднээс бид ОНХС-ийн санал авах ажлыг мөн И-Монгол цахим хуудас болон И-Монгол гар утасны аппликейшнтэй холбосон.
Ингэснээр “Үйлчилгээ” хэсгээс ОНХС-ийн санал өгөх гэж ороод саналаа өгөх боломжтой болсон.
Харин “ОНХС” гар утасны аппликейшнийг утсандаа тусад нь татаж суулгаснаар тухайн иргэний оршин сууж байгаа газрын ОНХС-д хэдэн төгрөг хуваарилагдсан, хэдэн санал гарсан, түүгээр нь ямар ажлууд хийгдсэн гээд бүх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг, зураг хөрөгтэй нь үзэх боломжтой гэдгээрээ онцлог.
Тиймээс “ОНХС” аппликейшн бол мэдээлэл авах, буцаагаад хяналт тавих, саналаа өгөх гээд олон талын ач холбогдолтой, таны гар утсан дээр байх ёстой аппликейшнуудын нэг юм. “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн цахим санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 15-ыг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Байгалийн хувьд цор ганц дайсан нь хүн та өөрөө.
Хүрээлэн буй орчны халдварт өвчнийг хүн гэж нэрлэдэг. Байгалийн хувьд цор ганц дайсан нь хүн та өөрөө.
Дэлгэрэнгүй
ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөр, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа Дархан хотын Дархан захын урд талбайд эхэллээ.
Үзэсгэлэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6 аанб, 4 иргэн мод бутны тарьц суулгац болон мандлын цэцэг, жимс жимсгэний үр үрсэлгээ, бордоог худалдаалж байна.
Мод тарихад хамгийн нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Үзэсгэлэн худалдаанд ирснээр мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн сонгох, арчлах талаар зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авах боломжтой.
Өнгөрөгч оны байдлаар аймгийн хэмжээнд иргэн, аан 2.7 сая ширхэг тарьц суулгац ургуулан бойжуулж, мод үржүүлгийн газруудад 2.57 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага 18 болж, 2020 онтой харьцуулахад 52.5 хувиар нэмэгджээ.
Үзэсгэлэн энэ сарын 6, 7-ны өдрүүдэд үргэлжилнэ. Иргэн, ААНБ та бүхнийг тарих мод, бутны тарьц суулгацаа худалдан авч тариалахыг урьж байна.
Оюуны Ирээдүй сургуулийн 4-2 ангийн 45 сурагчид баярлалаа
Нийгмийн хариуцлагын хүрээнд "Байгаль -бидний гэр" аянд нэгдэж Оюуны Ирээдүй сургуулийн 4-2 ангийн 45 сурагч Хараа голын ай сав газрыг цэвэрлэлээ.Байгаль лус савдаг баярлуулсан буянтай үйлсэд хүн бүр нэгдэцгээж бяцхан үрсийнхээ ирээдүйг ариухнаар хадгалан үлдээцгээхийг хүүхдүүд маань захиж уриалж байна шүү.
Дэлгэрэнгүй
МОД ТАРИХ, АРЧЛАХ ОНОЛ, ПРАКТИКИЙН ХОСОЛСОН СУРГАЛТАД 120 СУРАГЧ ХАМРАГДЛАА
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан 2032” хөтөлбөр, хаврын мод тарилтын хүрээнд аймгийн ЕБ сургуулиудын 9-р ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Болосролын газар хамтран “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сэдэвт онол, практикийн хосолсон сургалт зохион байгууллаа.
Сургалтаар дамжуулан сурагчид модны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлж, мод тарих, арчлах арга барилд суралцаж байна.
Модны ач холбогдол, хүний эрүүл мэнд, цаг уур, хөрс хамгаалахад үзүүлэх нөлөө, Монгол орны ой мод, модлог ургамлууд, өндөр уулын ой, хээрйн бүсийн модны төрөл, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд ХААИС-ийн багш, ой зүйч С.Таванжин, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ны Байгаль орчны мэргэжилтэн, ой зүйч Э.Мөнхжаргал нар онолын мэдлэг олгосон юм.
Сурагчид эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад нэг мод тарихаас эхэлдэг. Байгаль орчноо хамгаалж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд иргэн бүрийн үүрэг оролцоо нэн тэргүүнд гэдгийг сурагчид онцоллоо.
Сургалтад хамрагдаж буй 120 сурагчид онолоор олж авсан мэдлэгээ практикт баталгаажуулж “Болосрол төгөл”-д мод тарилаа.
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ТЭЭВЭРЛЭХ,АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Иргэний танхим болон Аймгийн Захирагчийн ажлын албанаас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцож, хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн албажуулж, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлснээр уг журам хууль, эрх зүйн орчны хүрээнд боловсронгуй болж, хэрэгжих нөхцөл бүрдэх юм.



