ДАРХАН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо "ДДЦС" ТӨХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Дархан сумын Малчин багийн Уужим булгийн нутагт байрлах Үнсэн сан №1-ийн ашиглалттай танилцлаа.
ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙГАА ТУЛ ИРГЭН БҮР СОНОР, СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.05.14/ байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5% өссөн дүнтэй байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Эх сурвалж:Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД
Дулаан дамжуулах сүлжээний их засварын өмнөх нягтын шахалтыг 2025.05.16-ны өдрийн 08:00 цагаас 17:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх тул 2025.05.16-ны өдрийн 08:00 цагаас 23:00 цаг хүртэлх хугацаанд хэрэгцээний халуун усыг хязгаарлахыг мэдэгдье. Шахалт хийгдэх хугацаанд айл өрх, хувийн орон сууцны хэрэглэгчид, ААН-үүд өөрийн шугам системийг дулааны узель болон гадна худагт нягт хаах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ААНБ-ууд сантехник хариуцсан ажилтнуудаа ажлын байранд бэлэн байлгах зайлшгүй шаардлагатай болохыг анхааруулж байна.
эх сурвалж: ДДС ТӨХК
АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Засгийн газрын тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд өөрчлөлт орсон. Энэ хүрээнд аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын агентлаг, сумдын ЗДТГ-ын 40 албан хаагчдыг хамруулан 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад оролцогчид чиг үүргийн шинжилгээ хийж, холбогдох санал дүгнэлтийг боловсруулж, шийдвэрлүүлэх, төрийн байгууллагын хүрээнд ажлын байрны шинжилгээ хийж, албан тушаалын тодорхойлтуудыг шинэчлэн боловсруулах зорилготой тус сургалтыг удирдлагын академийн сургагч багш нар удирдан чиглүүлж байна. Тус сургалтаар дамжуулан албан тушаалын тодорхойлолтын бүтэц, агуулга, боловсруулалтын арга зүй, эрх зүйн үндэслэл, ажлын байранд түгээмэл тулгардаг бэрхшээл, асуудлуудын талаар мэдлэг хуримтлуулж, арга зүйн зөвлөмж авах юм. Төрийн албан хаагчид хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтаар олж авсан онолын мэдлэгээ баталгаажуулж бодит жишээ, дадлага ажилтай хослуулж цаашид ажлын гүйцэтгэлд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд санаатайгаар хохирол учруулж олон нийтийн эрх ашгийг зөрчихгүй байна уу.
“Дархан хотын соёл амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ нь хариуцаж буй талбайнууддаа сэргээн засварлах арчлалт, хамгаалалтын ажлыг тогтмол хийж байгаа ч сэтгэлгүй хариуцлагагүй хүмүүст урам хугарч байна. Иймд иргэд та бүхнийг бусдадаа зөв ёсны шаардлага тавьж, ДАРХАНЫ_ПАРКаа хайрлаж, хамгаалж байхыг уриалж байна.
ЭЗЭНГҮЙ ЗОЛБИН НОХОЙ УСТГАЛ ЭХЭЛЖ БАЙНА
Дархан хотын тохижилт үйлчилгээний газраас 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс 05 дугаар сарын 22-ний өдрүүдэд Дархан сумын 18 багийн хүрээнд нохой устгалын ажлыг эхлүүлж байна.
Иргэд та бүхэн тэжээвэр нохойгоо өглөөний 06:00 цагаас оройны 20:00 цаг хүртэл хугацаанд хараа хяналтдаа байлгахыг анхааруулж байна.
Эзэнгүй золбин нохойтой холбоотой дуудлагыг 7037-5151 дугаарт хүлээн авч байна.



