НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
Хотын иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг хангах, ил задгай хог хаягдлыг багасгаж цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах зорилгоор “Ногоон хот” аяныг хоёр үе шаттайгаар Дархан сумын хэмжээнд зохион байгуулж удахгүй дүгнэх гэж байна. Аяны хүрээнд Дархан сумын 10,11,12 дугаар багуудын нийтийн зориулалттай орон сууцны нэгдүгээр давхарт /эхний нүүрэн талд/ худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал болон багийн Засаг дарга нар оролцсон уулзалтыг 2 удаа зохион байгуулж, үзлэг шалгалтыг 3 удаа хийхэд гадна тохижилт хангалтгүй байгаа тул, өнөөдөр /2025.05.20/ аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Б.Оргил газар дээр нь дахин ажиллаж, иргэдтэй харилцан ярилцаж богино хугацаанд тохижилтын ажлаа хийн өнгө үзэмжээ сайжруулахыг үүрэг болголоо.
ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ НЭГДЛЭЭ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. "Хар ус гол" ТББ нь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон, "Нэг ардчилал клуб" байгууллагын 50 гаруй залуус мод тарих аянд нэгдэн /2025.05.10/ мод тарих ажлыг зохион байгууллаа.
Уг талбайд 1000 ширхэг улиас, 500 хайлаас, 4000 ширхэг бургас мод тарьж, усалгаа арчилгааг хийж гүйцэтгэлээ. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
"ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ" ТӨХК НЬ МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.
Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүдэд /05-р сарын 06-наас 13-ны өдрүүд/ Дархан сумын Хараа голын дагуу хариуцсан талбайдаа 1500 ширхэг бургас модыг нийт байгууллагын нийт 476 албан хаагчид тарьж, Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж мод тарихыг уриаллаа.
Байгууллагын хашаандаа 1000 ширхэг хайлаас мод тарих ажлыг эхлүүлээд байна.
"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК “ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т НЭГДЭН МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Тэрбум мод тарих үндэсний өдөр”-т нэгдэн Орхон сумын Хараа голын дагуу хариуцсан талбай Алтанхундагт 3600 ширхэг бургас мод тарьж, Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж мод тарихыг уриаллаа.
Дархан сумын 14-р багийн захиргаа Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХХК- тай хамтран багийн нутаг дэвсгэрт 100 ширхэг нарс мод тарилаа.
"Ногоон дархан-2032" дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 100 ширхэг нарс модны дэмжлэг үзүүллээ. Тус нарс модыг 14-р багийн Парк таун 1 хотхон, Парк таун 2 хотхон, Парк таун 3 хотхон, Твин парк хотхон, Сигма эс хотхон, Нэхий хотхон СӨХ, Буян-Арвижих СӨХ болон нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбайд нийт 100 ширхэг нарс мод тарьж арчлалт хамгаалалт усалгааг сөх -үүдэд хариуцуулан хүлээлгэн өглөө.
Нийгмийн хариуцлагын хүрээнд албан бичгийг дэмжиж мод хандивласан дархан Төмөрлөгийн үйлдвэр ХХК-д баярлалаа.
Хог тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хоёр автомашин хүлээлгэн өглөө
Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2025 оны орон нутгийн төсөвт хог тээврийн татан авалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг тусгаж, хоёр ширхэг иж бүрэн хог шахдаг автомашин худалдан авах төсвийг баталсан. Хоногт гарч буй ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж өссөн хэрэгцээг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хог тээврийн паркийг үе шаттай шинэчилж байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хоёр автомашин худалдан авч Дархан хотын хог тээврийн газар хүлээлгэн өглөө. Ингэснээр Дархан сумын хог тээврийн үйлчилгээнд ажиллаж буй машин, механизмын тоо нийтдээ 23 болж байна. Цаашид хог шахдаг автомашины тоог нэмэгдүүлж хорооллын дотор байрладаг суурин хогийн савнуудыг шат дараатайгаар халж, оронд нь байрнуудын гадна зөөврийн хогийн сав байрлуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь орчны бох



