ДДЦС ТӨХК-ийн хамт олонд баярлалаа
ДДЦС ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан сум, Малчин багийн нутаг, Уужим булаг гэдэг газарт Хараа голын эрэг дагуу орчны хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэлээ. Уг цэвэрлэгээний ажилд Цахилгаан цех, ДХХА цех, Механик бэлтгэлийн цех, Захиргаа удирдлагын хэлтэс, Инженерийн алба, Хяналтын хэлтэс, Хангамж үйлчилгээний хэлтэс,Санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн 80 гаран хүн оролцлоо. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хамтран ажилласан компанийн хамт олондоо баярлалаа.
Дэлгэрэнгүй
"ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭ" ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
“Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газраас зохион байгуулсан голын ай савын хог хаягдлын цэвэрлэгээнд Хараа гол, Ширээ нурууны гүүрний хойд, урд хэсгийн дагуух 2 га газрыг Инженерийн алба, Ашиглалтын алба, Хэмжүүр автоматикийн алба, Засварын алба, Хяналт мониторингийн хэлтэс, Хангамжийн албаны 40 гаруй инженер техникийн ажилчид, албан хаагчид 12м3 хогийг ачин нэгдсэн хогийн цэгт хаяж, цэвэр орчин бүрдүүллээ.
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
Дархан-Уул аймгийн Буддын шашны сүм хийдүүдийн холбооноос санаачлан 31-р хорооллын арын толгойд “Төгс баясгалант цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулахаар болсон байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах 6 га газрыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгөн. Цэцэрлэгт хүрээлэнд 5 жилийн хугацаанд 10 мянган мод тарихаар төлөвлөжээ. Одоогоор 1000 гаруй гүйлс, бүйлс, шар хуйс моднуудыг тариад байна. Гацуур мод, буйлс, давхар дэлбээт буйлс, хүрэн монос, паркийн сарнай зэрэг ногоон ургамал бүхий тус төглийн дэргэд Ногоон дарь эхийн хөшөөг байгуулж эргэн тойрных нь тохижилтыг байгаль, шашин, өв уламжлалыг орчин үеийн интерьертэй хослуулан хийх юм байна. Тус төглийг байгуулах төслийг сүсэгтэн олны хандив тусламж болон ААНБ, аймаг орон нутагтай хамтран хэрэгжүүлэх аж. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 20 сая мод тарих зорилт тавьсан. Үүнд хувь нэмэр оруулах, Дарханчуудын төдийгүй дотоод, гадаадын аялагчдын зорин очиж сэтгэлийн амар амгаланг мэдэрч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай ногоон орчныг бий болгохоор зорьж байна.
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
"Ногоон хот" аяны хүрээнд Хаврын мод тарилтын хугацаанд Сууц өмчлөгчдийн холбоод нь орон сууцны хороололд нийт 1741 мод тарьсан. Үүнд:
Буянт-Зам СӨХ-1 гацуур 10 голт бор
Парк таун 1 СӨХ -8 гацуур, 3 нарс, 15 ширхэг голт бор
Парк таун 2 СӨХ-20 ширхэг нарс мод
Парк таун 3 СӨХ-17 ширхэг нарс, 1400 хайлаас мод
Твин парк СӨХ-6 ширхэг нарс мод
Сигма эс СӨХ-6 ширхэг нарс мод
Нэхий хотхон СӨХ- 19 ширхэг нарс, 8 голт бор мод
Буян арвижих СӨХ -27 ширхэг нарс мод
Дөл СӨХ-15 ширхэг буйлс
Чандмань-Өргөө СӨХ-6 ширхэг нарс
Цэлмэг СӨХ-180 ширхэг навчит мод
НОГООН ХОТ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР.....
"Ногоон хот" аяны хүрээнд Дархан сумын 12 дугаар багт байрлах 9-р сургуулийн багш ажилчид сурагчидтайгаа хамтран 130 ширхэг голт бор, монос , сарнай тарьжээ.
Дэлгэрэнгүй



