ДДЦС ТӨХК НЬ БҮРЭН ЗОГСОЛТ ХИЙНЭ
Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК 2025.06.16-ны 00:00 цагаас 2025.06.19-ний 20:00 цаг хүртэл 2025 оны ээлжит бүрэн зогсолтоо хийнэ. Бүрэн зогсолтоор 2025-2026 оны өвлийн их ачааллын бэлтгэл ажлыг хангах хүрээнд уурын шугам, тэжээлийн усны шугам зэрэг байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай засвар үйлчилгээг хийж гэмтлүүдийг засварлах юм.
Дээрх өдрүүдэд хэрэглэгчдийн хэрэгцээний халуун усыг хаах тул хүлээцтэй хандахыг хүсье.
ДАРХАН ХОТДОО ӨНГӨ НЭМЖ НЭГ НАСТ ЦЭЦЭГСИЙГ СУУЛГАЛАА
Дархан хотын Хот тохижилт үйлчилгээний газраас 4 сарын турш өвлийн хүлэмжид үрслүүлж ургуулсан нэг наст цэцгийн мандлыг аюулгүйн тойрог, Монгол алтны уулзвар хүртэлх замын гол хэсэг, 16 давхрын шинэ тойргуудад суулгаж байна.
Энэ жил 10-11 төрлийн 200 мянга гаруй нэг наст ургамлаар арга билиг, хаан бугуйвч, хатан сүйх, we love Darkhan зэрэг зохиомжтойгоор Хот тохижилт үйлчилгээний 60 ажилтан Дархан хотынхоо нийтийн эзэмшлийн талбайд өнгө нэмж байна.
Иргэд, хүүхэд багачууд та бүхнийг ногоон байгууламжаа хайрлан гишгэлж сүйтгэхгүй байхыг уриалж байна.
ЕБС-ИУД НИЙТ 1500 КГ ХУВАНЦРЫГ АНГИЛАН ТУШААЖЭЭ
“Хуванцрын хаягдалгүй Дархан" аяны хүрээнд байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахад хэвшүүлэх, хуванцар хог хаягдлын хор хөнөөл болон дахин боловсруулах боломжийн талаар мэдлэг олгох зорилгоор ЕБС-ийн сургуулиудын дунд хуванцар цуглуулах уралдааныг 2025.03.12-аас 2025.05.15-ны хооронд зарласан.
Өнөөдөр аяны хаалтын үеэр уралдааны шилдгүүдийг тодрууллаа.
1-р байранд 11-р сургууль /325 кг/- 1,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичиг
2-р байр: "Од" сургууль /286 кг/- 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичиг
3-р байр: 3-р байранд 4-р сургууль /250 кг/- 500,000 төгрөгийн үнийн дүн бүхий ном худалдан авах эрхийн бичгээр тус тус шагнагдлаа. Аянд ерөнхий боловсролын 6 сургууль, 2 цэцэрлэг оролцож нийт 1500 кг хуванцрыг эдийн засгийн эргэлтэнд оруулсан байна. “Хуванцрын хаягдалгүй Дархан" аяныг аймгийн Захирагчийн ажлын алба, Боловсролын газар, "TML plastic" үйлдвэр хамтран амжилттай зохион байгууллаа.
ЗУЛЗАГЫН ГОЛЫН НАРСАН ОЙД ХОРТОН ШАВЖ УСТГАХ ХОР ЦАЦАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нарсан ойн сангийн нийт 251 га талбайд 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ойн мэргэжлийн байгууллага Монгол уулын ой-ХХК нь химийн бодисоор хортон шавжтай тэмцэх, устгах эхлүүлээд байна
ХАРАА ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
Хараа голын эрэг дагуу болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдэд анхааруулга зөвлөмж өгөх зорилгоор амралтын өдрүүдэд завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Мөн голын эрэг дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай газруудад сэрэмжлүүлэх самбар байрлууллаа.



