АЙЛ ӨРХИЙН ХАЯГИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Дархан Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 7-р багийн 67 гудамжны 1500 гаруй айл өрхийн гаднах хаягийг шинэчлэх ажил хийгдэж байна.
Хаягжилт хийгдсэнээр хаягжилтаас шалтгаалж цаг алддаг яаралтай тусламжийг айл өрхүүд түргэн шуурхай авах боломж нээгдэж байна.
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025
Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.
Энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.
#ХАОСЗТ2025 | #Завсрынтооллого | #ҮндэснийСтатистикийнХороо | #NSO | #Statistics | #ҮСХ | #Статистик
Дархан хотын хөгжилд таны оролцоо – Иргэний судалгаа /асуумж/
Иргэн таны амьдарч буй Дархан хотын хөгжил дэвшилд таны санал, бодол үнэтэй хувь нэмэр оруулна. Та доорх богино асуумжийг бөглөснөөр Дархан хотод тулгамдаж буй техник, технологийн бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанарыг сайжруулахад үнэтэй мэдээлэл болох болно.
"Мэдээлэл технологийн алба" ОНӨААТҮГ
https://sudalgaa.smartdarkhan.com/
УИХ-ЫН ГИШҮҮН, АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ "ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК-НД АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн жилд 1.0 сая тонноос багагүй ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган хайлуулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаныхан тус үйлдвэрийн үйл ажиллагаа, төслийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Уулзалтын эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр 2025 оны эхний хагас жилийн байдлаар тус үйлдвэр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар мэдээлэв.
Үүнээс гадна улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамжийн хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол бодитоор 51.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, бизнес төлөвлөгөөнд тусгасан гол үзүүлэлтүүдийг бүрэн биелүүлсэн байна. Мөн уулзалтын үеэр ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байгааг танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням гангийн цогцолбор төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Цаашид тус үйлдвэр нь Төмөртэй ордын баталгаажсан нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлж, олон улсын стандартад нийцсэн, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой аж.
Үүний хүрээнд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг шат дараатайгаар хэрэгжүүлж, 2028 он гэхэд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахаар зорьж буйг онцлов.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2025
"Залуус-1" хорооллын гадна ариутгах татуургын шугамын ажил-2520м
Байршил: Дархан сум, 13 дугаар баг
Хүчин чадал: 2520м ариутгах татуургын шугам
Захиалагч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Зураг төсөв зохиогч: "Баянтөхөм шандат" ХХК
Гүйцэтгэгч: "Ашид бьюлдинг" ХХК
Эх үүсвэр: УТХО
Гэрээний хугацаа: 2024.09.02-2026.11.21
Ажлын гүйцэтгэлийн явц: 75%
Ариутгах татуургын шугам: 1750 у/м ф300 шугам хоолойн угсралтын ажил хийгдэж байна.
Хяналтын инженерийн зүгээс өгсөн үүрэг даалгавар:
БНбД 12-03-04 мөрдөж ажиллах.
БНбД 40-01-14 мөрдөж ажиллах
э/с: ДХББЗГ
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-2025
Дархан сум 9, 10 дугаар баг 24, 25, 31-р хорооллын арын 5.4 км үерийн ус зайлуулах сувгийн засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтхй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус ажлыг
“Хангилцаг" ХХК гүйцэтгэж байна.
Одоогоор Сувгийн ул цутгалтын ажил-90%
Улаан шугам газарт буулгах ажил-100%
Сувгийн ханын цементэн зуурмагтай чулуун өрлөг-70%
Сувгийн ул болон налуу засах ухлагын ажил-95% -тай байна.



