ЦЭВЭР ХОТ АЯН
Нар ээсэн намрын гоё өдрүүдэд хотоо цэвэрлэж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал дэвшүүльe.
Дэлгэрэнгүй
ЦЭВЭР ХОТ АЯН
“ЦЭВЭР ХОТ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
Дархан хот үүсэн байгуулагдсаны 64 жилийн ой, хотын баярыг угтан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах, ил задгай хог хаягдлыг багасгаж цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Цэвэр хот” аяныг 2025 оны 10 дугаар 03-наас эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Дархан сумын 10,11,12 дугаар багийн нүүрэн талд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадна зам талбайгаа цементээр цутган, явган хүний хавтан хийж, орчны тохижилтын ажлыг сайжруулан ажиллаж байгаад талархал дэвшүүльe.
ЦЭВЭР ХОТ АЯН
Дархан хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-н ажилчид өнөөдөр /2025.10.07/ Дархан сумын 8, 15 дугаар багуудын үерийн далан сувгийн цэвэрлэгээ үйлчилгээ хийх ажлыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
"ЗУЛЗАГЫН ГОЛ" ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ХАЛУУН УСНЫ ГАЗРЫГ 40 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЭР БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Зулзагын гол зусланд 40 гаран жил ашиглаагүй орхигдсон нийтийн халуун усны газрыг “Дархан-Ус суваг” ОНӨААТҮГ нь 60 жилийн ойн хүрээндээ иж бүрэн шинэчлэн, засварлаж хүлээлгэн өглөө. Халуун усны газар нь эрэгтэй, эмэгтэй нийт 24 хүүхэд нэгэн зэрэг усанд орох боломжтой цэвэр модон хийцлэлтэй. Душ ашиглалтад орсноор Зулзагын зусланд амрах хүүхдүүд, өсвөрийн тамирчид зуны халуун улиралд халуун усаар үйлчлүүлэх боломжтой боллоо. Хүүхдийн төлөөх сайн үйлсэд хувь нэмрээ оруулж буй “Дархан-Ус суваг” ОНӨААТҮГ- ын хамт олонд нийт хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
8-Р ЦЭЦЭРЛЭГ ТӨВИЙН ДУЛААНЫ ШУГАМД ХОЛБОГДОЖ 150 ГАРУЙ ХҮҮХЭД БАГАЧУУД ТОХИЛОГ ДУЛААХАН ОРЧИНД СУРАЛЦАЖ БАЙНА
вөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн 8-р сард аймгийн Засаг дарга Дархан сумын 1-р багийн 8-р цэцэрлэгийн дулааныг бүрэн шийдвэрлүүлэхээр газар дээр нь ажилласан.
Үүний үр дүнд 2015 онд ашиглалтад орсон цагаасаа хойш уурын зуухаар халаалт дулаанаа шийдэж ирсэн тус цэцэрлэг 9-р сарын 15-наас эхлэн төвийн нэгдсэн дулааны шугамд холбогдлоо.
Ингэснээр тус цэцэрлэгт суралцдаг 150 гаруй хүүхэд, 30 гаруй багш ажилчид төвийн дулаанд холбогдсон тохитой орчин нөхцөлд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд уурын зуухаар халаалт дулаанаа шийдвэрлэж байсан Гал унтраах 54-р анги болон Дархан сумын 8-р цэцэрлэгийг төвийн шугамд холбож 2 уурын зуухыг ийнхүү буулгаж байна.
ГАЛ УНТРААХ, АВРАХ 54 ДҮГЭЭР АНГИ ТӨВИЙН ХАЛААЛТАД ХОЛБОГДОХ АЖИЛ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь, хоёрдугаар зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр анги нь 1995 оноос хойш 30 жилийн хугацаанд нам даралтын зуухаар халаалт авч, үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.
Алба хаагчдын ая тухтай, стандартын шаардлага хангасан орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн 2025 оны төсвийн тодотголд 834,7 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдэж, тус ангийн төвийн халаалтын шугамд холбогдох ажил эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр дотоод шугам сүлжээг халаалтад холбох ажил ид өрнөж байна. Одоогийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 85 хувьд хүрээд байгаа бөгөөд бүрэн дууссанаар алба хаагчдын эрүүл, ая тухтай нөхцөлд ажиллах боломж бүрдэж, албаны бэлэн байдлыг хангах нөхцөл улам бүр сайжрах юм.
Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн хамт олон өнгөрсөн хугацаанд гал түймэр, гамшиг, ослын үед хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж, аймаг орон нутгийнхаа аюулгүй байдлын төлөө тасралтгүй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тиймээс энэ удаагийн шинэчлэл нь тэдний ажиллах орчныг сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.



