“ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН ХЭЛТЭС, АЛБАДУУДЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Дархан-Ус Суваг” ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа амжилттай зохион байгуулж, тайлант оны ажлын үр дүн, байгууллагын түвшинд хэрэгжүүлсэн бодлого, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн дүгнэлээ.
Тайлангийн хурлаар хэлтэс, албадууд ус хангамжийн найдвартай ажиллагаа, шугам сүлжээний засвар шинэчлэл, усны алдагдал бууруулах ажил, хэрэглэгчийн үйлчилгээ болон ажилтнуудын сургалт, аюулгүй байдлын чиглэлд гарсан ахиц амжилтаа танилцууллаа.
Мөн компанийн удирдлагууд болон инженер, техникийн ажилтнууд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааны гүйцэтгэл, үйлдвэрлэлийн чадавхи, санхүү, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилтоо тодорхойлон ярилцлаа.
Тайлангийн хурлын үеэр хэлтэс, албадууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд тулгарч буй сорилт, анхаарах шаардлагатай зүйлсээ танилцуулж, цаашдын шийдэл, сайжруулалтын талаар санал дэвшүүлэн хэлэлцлээ.
“Дархан-Ус суваг” ХК нь иргэдийнхээ тогтвортой, найдвартай ус хангамжийг хангахын төлөө тасралтгүй ажиллах болно.
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ДДС ТӨХК
ДДС ТӨХК-ИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2025.12.11-12-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Нээлттэй хаалганы өдөрлөг 2025.12.11-ний өдөр Номин агуулах худалдааны төв, 2025.12.12-ны өдөр Залуучууд театрт 10:00-16:00 цагийн хооронд явагдана.
ӨДӨРЛӨГӨӨР:
- Айл өрхийн гэрээ хийх, сунгах
- Дуудлага хулээн авах
-ХХУ-ны тоолуур суурилуулах
- Барилгын дулаан алдагдлыг тодорхойлох
-Дулаан хангамжийн талаар санал хүсэлт авч шийдвэрлэх
- ДЭХ-ний төлбөр хураан авах
- dds апплейкшны хэргэлээг танилцуулах арга хэмжээ зохион байгуулах тул Та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК
ИРГЭДИЙН ИНДЭР-ДУЛААН ХАНГАМЖ
Орон сууцны дулаан хангамж, гэр хорооллын ус түгээх байр, цэвэр бохир усны гэмтэлтэй холбоотой сэдвээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх "Иргэдийн индэр" уулзалт 12-р сарын 12-ны өдөр 10:00 цагт Залуучууд театрын их танхимд зохион байгуулагдана. Санал хүсэлтээ илэрхийлэх хүсэлтэй Дархан сумын иргэд та бүхнийг урьж байна.
ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДЫН ЦАС МӨСИЙГ АРИЛГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Дархан сумын 11, 12-р баг Консулаас 16 давхар хүртэлх хорооллын доторх авто зам, 13-р хорооллын доторх авто зам, 13-р баг Их сургуулийн гудамж, 1, 10, 30 хороолол, 15-р баг Мангиртын авто замын хэсэг, 1-р баг гэр хорооллын төв зам, цас мөсийг цэвэрлэх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд Огторгуйн бүтээл ХХК нь гүйцэтгэсэн. Сууц өмчлөгчдийн холбоод /нийт 45/ орон сууцны гаднах цас цэвэрлэгээний ажлыг хийж байна.
Дэлгэрэнгүй
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ- аас орон нутгийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг Дархан-Уул аймгийн 4 сумын иргэд, ТББ-ын төлөөлөл дунд зохион байгуулж байна.
Сургалтыг Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн уялдаа холбоо, цахим систем дээр ажиллах чадвар, анализ буюу дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж байна. Мөн энэ үеэр худалдан авах ажиллагаа зохион байгуулахад тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.



