ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС СЭРГИЙЛЬЕ
Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ:
03-р сарын 09-нөөс 11-нд ихэнх нутгаар дулаарах тул цас ихтэй аймгууд болох Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн эрсдэл өндөр байгааг онцгойлон анхааруулж байна.
УИХ-ЫН ДАРГА ДАРХАНД АЖИЛЛАВ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал УИХ-ын гишүүд болон ЗГ-ын зарим гишүүдийн хамт өнөөдөр /2026.03.05/ Дархан-Уул аймагт ажиллаж иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд “Эрх чөлөөний дөрвөн зам-дөрвөн чөлөөлөлт" бодлогоо танилцуулж, иргэдийн санал, хүсэлт, тулгамдсан асуудлуудыг сонсож, санал солилцлоо.
Уулзалтад биечлэн 30, бичгээр 110 нийт 140 иргэн асуулт, саналаа илэрхийлж хариулт авлаа.
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БОЛОН ЭРЧИМ ХҮЧНИЙ 2 ДАХЬ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймагт хийсэн айлчлалын үеэр Гангийн цогцолбор болон Дархан хотын хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулах асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэн, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөллүүдийн хамт гангийн цогцолбор болон хоёр дахь эх үүсвэрийг барихаар төлөвлөж буй байршлуудад газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, цаашдын зохион байгуулалт, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийг нэгтгэлээ.
Гангийн цогцолбор болон хоёр дахь эх үүсвэрийг барих газрыг эхний ээлжид орон нутгийн тусгай хэрэгцээнд авч аймаг сумын ИТХ-аар оруулж хэлэлцэх юм. Дараагаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хүсэлтийг уламжлахаар төлөвлөн ажиллаж байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байна.
Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдана.
Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын 2025 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх сайжруулах арга хэмжээг тодорхойлох болно.
Иймд төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд Та бүхнийг судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Та дараах цахим холбоосоор судалгаандаа хамрагдана уу
https://forms.office.com/pages/responsepage.aspx...
НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ ГАРГАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газар нь 2026-01-16-ны өдөр Дархан суманд нийт 61 үйл ажиллагаа явуулж буй “СУУЦ ӨМЛӨГЧДИЙН ХОЛБОО” -ны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Газрын тухай хуулийн “441дүгээр зүйл. Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулах, заалтын дагуу орон сууцны хорооллын орчны тохижилт, нийтийн эзэмшлийн газрын ашиглалт, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, газар ашиглалтыг тодруулж, кадастрын мэдээллийн санд зурагжуулах бүртгэх ажлыг эхлүүлэн хамтран ажиллаж байна.
“ДДС” ТӨХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр буюу /2025.12.01/-ний өдөр компаний 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны талаар нийт ажилтнуудад компанийн удирдлагууд товч мэдээлэл хүргэлээ.
Хурлаар хийж хэрэгжүүлсэн томоохон төсөлт ажлууд, 2025-2026 оны өвлийн их оргил ачааллыг амжилттай давах, компанийн ТЭЗҮ, СЭЗҮ-г сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлын талаар авч хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор ажилчдад орон сууцны хөнгөлөлт олгох тухай болон бусад чиглэлээр мэдээллэв.
Мөн “ДДС” ТӨХК-ийн 2025 оны зорилтот түвшинг ханган биелүүлэх, горим ажиллагааг сайжруулах, жигдрүүлэх, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, технологийн осол зөрчилгүй ажиллах, Эрчим хүчний яамнаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд хэрэгжүүлж ажиллах гүйцэтгэх захирлын албан даалгаврыг компанийн захиргаанаас нийт ажилчдад дэлгэрэнгүй танилцууллаа



