“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” НЭГ САРЫН АЯН
Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний аяныг жил бүрийн 3 дугаар сарын 1-ээс 4 дүгээр сарын 1-ний нэгний өдөр хүртэл зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” нэг сарын аянд Дархан-Уул аймаг нэгдэж байна.
Энэ жилийн “Харилцан хүндэтгэе” аянд “ТЭГШ БОЛОМЖ, ТОГТВОРТОЙ АМЬДРАЛ” уриатайгаар жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучууд, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах дараах чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна.
Та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.
НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГИЙН МЭДЭЭЛЭЛ
Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс нөөцийн махыг худалдаанд гаргана.
Үүнтэй холбогдуулан Дархан суманд нөөцийн махыг нийт 39 хүнсний дэлгүүрээр борлуулахаар төлөвлөсөн бөгөөд 2026.03.13-ны өдрийн байдлаар 16 дэлгүүр нөөцийн мах борлуулах гэрээг байгуулан ажиллаж байна.
Нөөцийн махны борлуулах үнэ:
• Үхрийн мах – 1 кг: 16,300 төгрөг
• Хонины мах – 1 кг: 14,800 төгрөг
• Ямааны мах – 1 кг: 11,200 төгрөг
Гэрээ байгуулсан 16 дэлгүүрийн байршил, хаяг болон холбогдох утасны мэдээллийг зурагнаас харна уу.
Иргэд та бүхэн өөрт ойр байрлах дэлгүүрээс нөөцийн мах худалдан авч үйлчлүүлнэ үү.
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Хотын төвийн суурьшлын бүсэд ус нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, иргэдийг шар усны үерийн эрсдэлд өртөхөөс хамгаалах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын том оврын техник хэрэгслийг дайчлан, ус зайлуулах суваг шуудууг нээх, халиа дошинг зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Дархан сумын хэмжээнд 3 байршилд тусгай зориулалтын 5 техник ажиллаж, аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хуваарийн дагуу газар дээр нь үүрэг гүйцэтгэж байна.
НӨӨЦИЙН МАХНЫ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙ, ХАДГАЛАЛТ, САВЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг 3-р сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргахаар бэлтгэж байна. Энэ жил 102 тонн махыг нөөцөлж бэлтгэсэн, эхний ээлжид үүний 30 хувийг гаргана.
Стандартын дагуу савлаж бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 39 гэрээт хүнсний дэлгүүрүүдээр борлуулна. Ингэхдээ нэг багт 1-2 дэлгүүр байх юм. Үнийн хувьд үхрийн мах 1кг-16.300, хонины мах 1кг-14.800, ямааны мах 1кг-11.200 төгрөг байна.
Өнөөдөр ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэж буй “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийж газар дээр нь ажиллалаа. Нөөцийн махны чанар, аюулгүй байдал, хадгалалт, тээвэрлэлт, савлагаанд тогтмол хяналт тавьж байна.
Нян, бактери судлал, үхсэн ба өвчтэй малын махыг ялган тодорхойлох зэрэг эрүүл ахуйн шинжилгээг аймгийн мал эмнэлгийн лабораторид хийж дууссан. Зөрчил илрээгүй.
Иргэд та бүхэн энэ сарын 15-ны өдрөөс зах зээлийн үнээс хямд, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан нөөцийн махыг гэрээт хүнсний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 1-110 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 1-110 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.
1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно.



