АЛСЫН ХАРАА
Төр, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор төрөлх нутгаа хөгжүүлье.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагаа, бүтээлч оролцоонд тулгуурлах замаар иргэдийн ая тухтай амьдрах таатай орчин бүрдүүлэхэд оршино.
ҮНЭТ ЗҮЙЛС ЦОГЦ МӨН ЧАНАР
Хүнлэг, үнэнч, шударга, итгэлтэй, өндөр ёс суртахуунтай байх
ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ
Ажил үүргээ гүнээ ухамсарлаж, чин эрмэлзэлтэй, ажлын цагаа ажилдаа бүрэн зориулдаг, хичээнгүй нямбай, түргэн шуурхай, хувийн зохион байгуулалт сайн байх
МЭРГЭЖЛИЙН БАЙХ
Өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, зөв шийдэл гаргах чадвартай байх
БИЕ ДААСАН БАЙХ
Хувийн ашиг сонирхлоос ангид, хөндлөнгийн нөлөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах
МАНЛАЙЛАЛ, САНААЧЛАГАТАЙ БАЙХ
Шинийг эрэлхийлэгч, сайжруулан хөгжүүлэгч, манлайлагч, бүтээлч тэмүүлэлтэй байх
БАГААР АЖИЛЛАХ
Нэг зорилгын төлөө мэдлэг мэдээллээ хуваалцах, хамт олноо сонсох, итгэл хүндэтгэлтэй хандах, дэмжин туслах, жигд оролцоотойгоор үр өгөөжтэй хамтран ажиллах чадвартай байх
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Бодлогын баримт бичиг болон албаны дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд стратегийн зорилтуудыг томьёолж хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг тодорхойлоход оршино.
1. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1
Дархан хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх, ашиглалт, засвар, арчлалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
2. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2
Иргэдийн эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн орон сууц, хот тохижилт, барилга байгууламжийн чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэн Дархан хотыг дэлхийн жишигт хүргэсэн хот болгон хөгжүүлнэ.
3. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 3
Дэвшилтэт ногоон технологи, тогтвортой санхүүгийн систем, иргэдийн зөв хандлага бүхий хог хаягдлын менежменттэй хот болно.
4. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 4
Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж, байгууллагын соёл, ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэн, албаны үйл ажиллагааг нээлттэй, ил тод, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хариуцлагатай болгоно.
5. СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 5
Байгууллагын чиг үүрэгтэй холбоотой гарсан хууль, тогтоомж, бодлогын зорилт, ажлын биелэлтийг хангуулж, тайлагнах, дотоод үйл ажиллагааны хяналт шалгалт, үйл ажиллагааг сайжруулна.



