“Дархан-Ус суваг” ХК нь байгууллагын орчны өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн талбайд 160 ширхэг, Төв конторын гадна талбайд 1640 ширхэг дөрвөн өнгийн нэг наст мандалын цэцэг тарьж, орчны тохижилтыг сайжруулан ажиллаж байна. Нийт 1800 ширхэг мандалын цэцэг тарьснаар байгууллагын эзэмшлийн талбайн өнгө үзэмж нэмэгдэж, ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгч иргэдэд илүү таатай, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна.



