Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон, аюулгүй, тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн тоглоомын талбай шинээр ашиглалтад орж, бяцхан эздээ хүлээн авлаа.
Уг бүтээн байгуулалтын ажлыг "Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан тохижуулж, хүлээлгэн өгсөн байна. Тус багийн хэсэгт 187 өрхийн 300 гаруй хүүхдүүд оршин суудаг бөгөөд цаашдын арчлалт хамгаалалтын асуудлыг "Жаргалант өргөө" СӨХ хариуцан ажиллана.
Хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, тоглож наадах боломжийг нэмэгдүүлсэн ДСЦТС ХК-ий хамт олонд Талархал илэрхийлье.



