Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагын шударга байдлын талаарх судалгааг иргэдээс авч байна.
Энэхүү судалгаа нь иргэд, олон нийтэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдал, хүнд суртал, чирэгдлийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, улмаар төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шударга, хариуцлагатай, иргэн төвтэй үйлчилгээг төлөвшүүлэхэд чиглэнэ.



