Дархан хотын 65 жилийн ойг угтан зарим хэсгийн гудамж талбайг тохижуулна. Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 6-р сарын 1-ний дотор 380-ын гудамж буюу төв зам дагуух шинэ хорооллын 6,7-р байрны гадна талбайг тохижуулах юм. Энэ хүрээнд аймгийн Захирагчийн орлогч Я.Бат-Очир болон холбогдох төлөөллүүд тус хэсэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд, СӨХ, багийн Засаг даргатай уулзаж тохижилтын зураг төслийг танилцууллаа.
Төсвийг ААНБ-ууд бие даан гаргаж, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.



