Бүх нийтийн цэвэрлэгээгээр 450 га талбайг цэвэрлэж 10.6 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ
Дархан сумын Засаг даргын Тамгын газраас Хараа голын ай сав, ундны усны эх үүсвэрийг хамгаалах, голын эрэг орчмын бохирдлыг бууруулах зорилгоор "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-г амжилттай зохион байгууллаа.
Цэвэрлэгэээнд 26 байгууллагын 483 албан хаагч, мөн байгаль орчны төлөөх "Эко клуб" болон "Өсвөрийн хурд" клубийн 450 гаруй сурагчид сайн дураараа нэгдэж Хараа гол, Чулуутын гол орчмоос Үнсэн далан хүртэлх нийт 450 га талбайг хамран цэвэрлэж, 10.6 тонн хог хаягдлыг Дархан хотын хог тээврийн газар ачиж тээвэрлэлээ.
Хараа голынхоо экосистемийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагууд болон сурагч залуустаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Цаашид иргэд, аялагч та бүхнийг голын эрэг дагуу хог хаяхгүй байж, байгаль эхээ хайрлан хамгаалахыг уриалж байна.



