Жорлон бол хогийн сав биш ээ.Орон сууцны айлууд, албан байгууллагууд жорлондоо юу ч хамаагүй хийдэг энэ буруу зуршлаа зогсооё. Малын гэдэс, сэвс, тос өөх, памперс, нойтон салфетка, алчуур гээд уусдаггүй бүхнийг 00 руу хийдэг нь бүдүүлэг төдийгүй шугам хоолой болон эдэлгээнд асар их хүндрэл учруулдаг. Тэр бүү хэл “уусдаг” 00-ийн цаасыг манай нөхцөлд жорлонд хэзээ ч хийж болохгүй. Учир нь манай улсын бохирын систем, цэвэрлэх байгууламж нь ийм төрлийн хаягдлыг боловсруулах технологиор бүрэн хангагдаагүй тул бүгд бөглөрч, эвдрэл үүсгэдэг. Хамгийн харамсалтай нь энэ бүх бохирыг цэвэрлэх хүмүүс улаан гар биеэрээ, маш хүнд нөхцөлд ажилладаг. Тэд ч бас бидэнтэй адилхан хүн. Өдөр бүр бохир, лагтай ноцолдож, бидний гаргасан хайхрамжгүй, замбараагүй үйлдлийг “улаан гараараа” цэвэрлэж байна.
Багахан ухамсар, зөв дадал л хэрэгтэй.



