Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн үнсэн далан хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан салхинд хийсэж орчны бохирдол үүсгэж байгаа талаар иргэд гомдолтой байна. Уг асуудлын хүрээнд холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж үнсэн даланг яаралтай хөрсөөр хучих үүрэг даалгавар өглөө.
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК, гүйцэтгэгч компани хамтран өчигдрөөс эхлэн үнсийг норгох, усжуулах ажлыг эхлүүлсэн. Хөрсөөр хучих, сэргээн засварлах ажлыг сарын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна. Цаашид станцаас гарсан үнсийг ашиглан барилгын материал боловсруулах технологийг судалж байна гэж Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-аас мэдээллээ. Хэрэв амжилттай хэрэгжвэл үнсийг хөрсөөр хучих, булах шаардлагагүй болох юм.



